Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Үлгэр
Номын нэр: Даяанч лам
Зохиогч: Болормаа.Г 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Цэцэгт дэнжийг өгсөөд ботго бөн бөн шогшуулж явлаа. Бүр хол бэлчээрлэж яваа ижийгээ олохоор ижил олноосоо тасарч хэдэн гүвээ давсны хойно салхи сөрөн эргэн тойрноо ажин зог туслаа. Дэрст хөндийгөөс бараа алга. Харин урд голын уснаас хэдэн үхэр нэгэн жимээр цувран наашилж байхыг л олж харлаа. Ботго:

- Энэ үхэр гэдэг амьтан угаас миний нөхөр биш юм чинь. Эднээс ээжийгээ асуусаны хэрэггүй. Өмнүүр нь хэрээд явж одох минь. Ер нь ээжийгээ олж, сүүгээ л хөхөх минь.Эзэн хүүгийн ташуурын амт ширүүн шүү. Тун чиг бэрх. Хэд хоногийн өмнө намайг шийтгэхдээ ширээ хүрэн ингэний хогшоо бороос бүр сүүлдүүлж байж эхэд минь хөхүүлж байгаа юм даа… гэж бодов Гэтэл бодолтой нь зэрэгцэн даагатай хүүгийн шилбүүр гялс хийхэд өөрийн эрхгүй хонго ташаа нь хорсох шиг болоход цааш довцог уруудан урт хөлөөрөө тэшин тэшин жонжуулж гарлаа.

Ижил төстэй номнууд (110)
1