Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Эрдмийн далай 4
Зохиогч: Юнгэрэн.Д 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Хүүхэд багачууд та нартаа монгол ардын аман зохиолын баялаг сангаас өргөн барьж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Манай ард түмний санаа сэтгэл уужим, үг хэллэг нь цэцэн мэргэн, үе дамжин үр хүүхдэдээ үлгэр домгоор хүмүүжил, гэгээрэл олгосоор гүндүүгүй сайхан хүмүүн болгон өсгөсөөр ирсэн түүхтэй бөлгөө. Эртнээс нааш өдрийн ажлаа хийж дуусгаад, үдэш бүр айл хотол, ах дүүс, хөгшин хөвөөгүй цуглан сууж, ахмад буурлын үг сургамжийг анхааран сонсож, үлгэрийн баатруудын баатарлаг үйлсийг шагшин магтаж, зэвүүцэн дургүйцэж, амьдралын арга ухаанд суралцсаар ирсэн байдаг билээ. Хүүхэд залуус та бүхнийг энэ сайхан уламжлалыг ой ухаандаа шингээж, оньсого тааврын учрыг тайлж, бэлгэ дэмбэрлийн үгсээр тохирсон үед нь мялаалга өргөж, тод түргэн хэллэгийг олон удаа хэлж, ертөнцийн гурвын учир утгыг тогтоож, домог үлгэрийн учрыг ойлгож, адгуусан амьтнаар хүмүүний ажил төрөл, авьяас чадварыг хэрхэн төлөөлүүлснийг анзаарч, аж амьдралын үлгэрийг амтархан уншиж, үйл явдлыг нь ургуулан бодож, дүрслэн зурж, ардын сайхан аялгуут дуунуудыг уянгалуулан аялж Өглөө бүхэн өдрийн сайнтай золгож Өдөр бүхэн хүний сайнтай учирч Олны дунд од шиг гялалзаж Бүхний дунд бурхан шиг шүтэгдэж Өөрөөсөө гэрэл цацруулан, баяр баясгалантай байж, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, инээд хөөрөөр дүүрэн яваарай гэж ерөөе!

Ижил төстэй номнууд (30)
1