Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Тавилан II
Зохиогч: Сарантуяа.Л 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2015
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4500₮
Номын товч

“Болор судар” хэвлэлийн газраас өмнө нь зохиолч Л.Сарантуяагийн “Тавилан” романы нэгдүгээр дэвтрийг эрхлэн гаргаж уншигч олондоо хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаа уг романы хоёр, гуравдугаар дэвтрийг зохиогчийн албан ёсны эрхтэйгээр уншигчдадаа өргөн барьж байна.

“Тавилан” романы хоёрдугаар дэвтэр өмнө нь хэвлэгдэн уншигчдад хүрсэн боловч эрхлэн гаргасан хүмүүсийн хариуцлагагүй ажиллагааны улмаас зохиолд редакторлах ажил хийгдээгүй, зохиолчид дахин хянуулаагүй учир үг, өгүүлбэр, бүлэг орхигдсон, утга санаа, найруулгын ноцтой алдаатай бүтээл болсон билээ.

Иймд зохиолч Л.Сарантуяа уншигч олноосоо гүнээ хүлцэл өчихийн ялдамд уг романаа бүрэн эхээр нь алдаа мадаггүй хүргэх үүднээс манай “Болор судар” хэвлэлийн газарт хандсан юм. Зохиогчийн хүсэлтийн харгалзан үзэж бид уншигч танаа энэхүү бүтээлийг дахин толилуулж байна.

Эрхэм уншигч олон минь мэргэн оюундаа таалан болгоох буй заа.

Ижил төстэй номнууд (273)
1