Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Төрийн аудит: Тогтолцоо, арга зүй
Зохиогч: Батбаяр.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 12000₮
Номын товч

Энэ ном 3 хэсэгтэй бөгөөд “Тогтолцоо” хэмээх I хэсэгт төрийн аудитын бүтэц, эрх зүйн орчин, хараат бус байдал, төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, боловсон хүчний бодлого, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, ёс суртахууны шаардлага зэрэг асуудлыг авч үзжээ. “Арга зүй” хэмээх II хэсэгт төрийн аудитын төрөл хэлбэрүүд, төрийн аудитад баримтлах үндсэн стандартууд, арга зүй, түүний дотор гүйцэтгэлийн аудит, санхүүгийн аудитын арга зүйг хураангуйлан тайлбарласан байна. “Олон улсын хамтын ажиллагаа” хэмээх III хэсэгт Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага ИНТОСАИ, түүний дүрэм, бүтцийн байгууллагуудын талаархи үндсэн мэдээлэл, Монгол Улсын төрийн аудитын байгууллагын гадаад хамтын ажиллагааны товч түүхийг өгүүлжээ.

Энэ номонд Аудитын дээд байгууллагуудын олон улсын байгууллага (ИНТОСАИ)-гаас гаргасан үндсэн баримт бичгүүд болох Аудитын үндсэн зарчмуудын талаарх Лимагийн тунхаглал, Ёс суртахууны дүрэм, Аудитын стандартыг монгол хэлнээ хөрвүүлж, уг байгууллагын түүхэн замналын хамт нэг дор хавсарган оруулсан нь лавлагааны чухал ач холбогдолтой юм. 

Төрийн аудитын тогтолцоо, арга зүйн үндсэн асуудлуудыг төрийн аудитын тулгуур зарчмууд, олон улсын жишиг, шилдэг туршлага болон өөрийн орны нөхцөл байдал, хууль тогтоомж, дүрэм журмын үүднээс нэгтгэн дүгнэж, тайлбарласан энэ ном манай улсад төрийн аудитын сэдвээр хэвлэгдсэн анхны ном бөгөөд төрийн аудитын төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудад зориулагдсан. Мөн төрийн хяналт шалгалт, аудитын чиглэлээр сургалт, судалгаа эрхэлдэг их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант, багш, эрдэмтэн, судлаач болон мэргэжлийн аудитор, мэргэшсэн нягтлан бодогч, төрийн байгууллагын удирдлага, санхүү, бүртгэл, хяналтын ажилтнууд, сонирхогч нийт хүмүүс уншиж ашиглах боломжтой. 

Ижил төстэй номнууд (75)
1