Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Цэндийн Дамдинсүрэн болон түүний...
Зохиогч: Пүрэв-Очир.Б 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Дорнод аймгийн төр засгийн байгууллага, ард олон ХХ зууны монголын манлай соён гэгээрүүлэгч эрдэмтэн - зохиолч Ц.Дамдинсүрэн агсныг бахархан хүндэтгэж, алдаршуулан мөнхжүүлсээр байна. Түүний мэндэлсний тэгш ойнуудаар төрсөн газар нь дурсгалын гэрэлт багана босгож, Матад сумын дунд сургуулийг нэрэмжит болгон, гэр музей барьсны зэрэгцээ аймгийн төв номын санг нэрэмжит болгон, их эрдэмтний боржин чулуун хөшөөг бүтээж, музейд алдрын танхим байгуулсан юм.

Тус аймаг оюуны хөдөлмөрт өндөр амжилт гаргасан сайчуудад олгох Ц.Дамдинсүрэнгийн дүр бүхий “Оюуны ундарга” хүндэт тэмдэг, түүнийг дагалдах нэг сая төгрөг бүхий аймгийн тэргүүн шагналыг бий болголоо. Энэ бүхэнд нэрт эрдэмтнээ бахархан хүндэтгэдэг зон олныхоо сэтгэл итгэлийг шингээсэн юм.

Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэн бол зохиолч, сэтгүүлч, уран зохиол, хэл судлаач, нэрт орчуулагч, соёлын өвийг хамгаалагч, нийгмийн зүтгэлтэн гэж манай эрдэмтэд дүгнэн хэлэх атлаа шинжлэх ухааны олон салбарт тэгш мэргэжиж, төгс бүтээл үлдээснийг нь төдий л нээж бичихгүй байх шиг.

Харин доктор, профессор Б.Пүрэв-Очир таны Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлийн хэл найруулга, үгээр урлах эрдэм чадварыг нь нягтлан судалсан олон өгүүллийг доктор, нэрт зохиолч Л.Түдэв гуайн эрхлэн гаргадаг “Дал” сониноос сонирхон уншиж байна. Энэ цуврал судалгаанууд цогцлоод, нэгэн сайхан ном болбол “Ц.Дамдинсүрэн судлал”-аар цувран гарах оюуны далайцтай бүтээлүүдийн түчээ нь болох учиртай билээ.

Өнөө үеийн их эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай “…ХХ зууны монголд төрсөн хэдхэн суут хүмүүсийн нэг нь Хатиган овгийн эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн юм. Түүний амьдрал нь ч, уран бүтээл нь ч давтагдашгүй билээ… Түүнийг нээн судлахад хойч үеийн олон хүн их хөдөлмөр гаргаж, их ухаан зарах учиртай…” гэж хэлсэн юм.

Суут эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн нь жинхэнэ хэл шинжлэлтэн болохыг нээн судлахаар их хөдөлмөр, ухаан зарж, шинэ сайхан ном бүтээсэн МУБИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Б.Пүрэв-Очир танд Дорнод аймгийн ард иргэдийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, ном эрдмийн нөр их хөдөлмөрт тань амжилт хүсье.

Ижил төстэй номнууд (30)
1