




Их Нацагдорж бол ХХ зуунд төрсөн хэзээ ч үл мартагдах Монголын суу билигтнүүдийн нэг. Хэдийгээр бие нь бидний дунд үгүй ч түүний бүтээж туурвиж үлдээсэн алдарт бүтээлүүд нь өдөр бүр уншигдаж, яруу сайхан дуу шүлэг нь сонор мялааж, Монгол хүний оюун билигт шинэ түрлэг нэмэн, шим болон шингэсээр байна. Мөн Д.Нацагдоржийн нэр алдар, суу билгийг мөнхөлсөн түүх шастирын хуудас зузаарсаар буй нь ном эрдмийг эрхэмлэдэг Монгол хүн болгонд мэдэгднэм.
Их зохиолчийн маань мэндэлсний 110 жилийн ой 2016 онд тохиох бөгөөд өнөөдөр түүний нэрээр хийгдэж буй ажил, бичигдэж байгаа бүтээл туурвил бүхэн тэр их ойд зориулагдаж байна. Их Нацагдорж маань хэдийгээр тэнгэрийн оронд суугаа ч амьдын энэ хорвоод үйл хэргээ үргэлжлүүлсээр байгаа мэт зургаар буух нь сонин. 2013 онд гэхэд зохиогчийн маань дурсгалын хөшөө илүү холыг хардаг оюунлаг хүмүүсийн санаачилгаар хуучин цагийн буйд өнцгийн шарилжит тавцангаас нүүж, үе үеийн алдартнуудын хөшөө дурсгалын чуулбарт байраа эзэлж, энэ цагийн ном эрдэм, соёл урлагийн ариун хүрээлэндээ орж ирлээ. “Хөшөө тийш очих ардын зам балрахгүй” боллоо. Түүнийг зорин очих хүмүүс болон ойролцоо өнгөрөх хүн бүхэнд Д.Нацагдорж: