Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Харь гаригийн бүсгүйтэй энгэр зөрүүлсэн нь
Зохиогч: Хархүү.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Ертөнцийн нууцад нэвтрэхүй

Таныг тоохгүй байсан нэг ороо амьтан (бүсгүй) соронзонгийн ид шидээр өвөрт чинь өөрөө ороод ирвэл та цочирдон гайхаад барахгүй басхүү баярлах биз дээ. Мөн сармагчин хүний хэлээр ярьж байхыг сонсвол та лав гайхан алмайрч таарна. Жүрж, загасаар, тэр бүү хэл зоос мөнгөөр бороо ороод эхэлбэл бүр ч гайхах буй за. Гайхах юмаар орчлон нэн арвин ажээ. Тэр бүхний нууцыг энэ ном танд хүүрнэх болно. Энэхүү ертөнц гэдэг хязгааргүй уудам бөгөөд баян, түүнийгээ дагаад түмэн нууц, буман гайхамшгаар д үүрэн ажгуу. Тэр бүхний учрыг олж, хужрыг тунгаах нь ухаант хүмүүний хөгжил дэвшлийн хэмжүүр, оюун билгийг сорьсон танин мэдэхүйн эцэс төгсгөлгүй урт аяны үр дүн юм. Уншигч таны өмнө хуудсаа нээж буй энэ ном бол Э.Хархүү миний хоёр жилийн өмнө хэвлүүлсэн "Гайхамшигт ертөнц" хэмээх цуврал номуудын үргэлжлэл болой. Цуглуулсан материал, уншсан хийгээд сонссон бүхнээ эмхэтгэн цомойлж танин мэдэхүйн гурав дахь номоо "Харь гарагийн бүсгүйтэй энгэр зөрүүлсэн нь" нэрээр гаргаж байна. Та эл номноос алдарт хөлөг титаникийн сүйрэл, их говьд домог болон яригдсаар байдаг хорны уут болсон олгой хорхой, харь гарагийн бүсгүйтэй хавьтсан манай дэлхийн нэг "азтай" эр, сүнстэй байшингийн нууц, цаг баримталдаг илжиг, "галзуурсан" өргөст хэмх, гэдэс дотрыг нэвт хардаг эмэгтэй, үлэг гүрвэлийн мөхөл, бугын засааны ид шид, 800 вольтоор цохидог цахилгаан загас, хүний сүнс 3-6 гр байдаг тухай, ихэр хүүхдийн учир, бионикийн ухаан, электрон тооцооны машинаас ч хурднаар бодож чаддаг их авъяастан зэрэг төрөл бүрийн сэдвээр бичигдсэн нийтлэлүүдийг унших болно. Байгаль, хүний ертенц, амьтан ургамал, одон гараг, газар доорх элдэв нууцлаг түүх, амьдрал зэрэг олон талт сэдвийг хамарснаараа тэр бүхний нууцын тухай өгүүлснээрээ ном маань хэн хүний сонирхлыг татаж, танин мэдэхүйд тань ямх алхам, чимх нэмэр болно гэдэгт гүнээ итгэнэм. Дэлхийд нэрд гарсан эрдэмтэд, судлаачид, жуулчид, зохиолчид зэрэг олон мэргэжлийн хүмүүс энэ номыг бүтээлцсэн гэдгийг онцлон хэлэх учиртай. Ашцглаж, иш татсан номнуудын нэрийг төгсгөлд нь хавсаргалаа. Нэгэнт эл номыг эвлүүлэн бүтээж, найруулан бичиж, эмхтгэн бэлтгэсэн тул хавтсан дээр нь нэрээ тавьсан болой. Гайхамшигт ертөнцийн нууцыг тайлж, танин мэдэхийн их аянд зорин тэмүүлсэн эрхэм таны өмнө шинэ ертөнц үүдээ нээлээ. Тэрхүү ертөнцийн босгоор та тавтай морилно уу?

Эрэнжидийн Хархүү

Ижил төстэй номнууд (75)
1