Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: "Хүний нөөцийн менежмент" 7
Зохиогч: Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Хол 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Манай сэтгүүлийн байнгын захиалагч хүний нөөцийн менежерүүд, уншигчиддаа сэтгүүлийнхээ шинэ оны дугаарыг өргөн барьж байгаадаа баяртай байна. Та бүхэндээ шинэ дугаар бүрээр дамжуулан илүү их шинэ мэдээ, мэдээлэл, мэргэжлийн зөвөлгөө хүргэхийг хичээж ажиллаж ирлээ. Манай сэтгүүлийн редакцийхан энэ удаагийн дугаартаа  шинэ мэдээллээс гадна хүний нөөцийн талаарх судалгаа, шинжилгээ, шинэчилэлтийн зарим асуудлыг толилуулж, монголын төрийн болоод бизнесийн байгууллагын хүний нөөцийн өөрчлөлт шинэчилэлтэд хийгдэж байгаа ажлуудын зарим хэсгийг хүргэж байна. Дугаарын тогтмол булангууд ЭМЯ-ны ТЗУГ-ын Хүний нөөцийн зарим асуудлуудын талаар цувралаар, мөн энэ талаар хийсэн судалгааны ажлыг хүргэж байгаа нь сүүлийн үед манай төрийн байгууллагууд хүний нөөцийн үйл ажиллагаанд түлхүү анхаарч эхлээд байгааг харуулж байна. Мөн энэ удаа Хүний нөөц,  гүйцэтгэлийн удирдлагын зөвлөх мэргэжилтэн, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбооны гишүүн А.Алтантуяа “Хүний нөөцийн удирдлагыг стратегийн түнш болгох нь” судалгааны материал, Монгол-Солонгосын хамтарсан Улаанбаатар Дээд Сургуулийн багш А.Хандмаа “Их дээд сургуулиудын хүний нөөцийн менежментийн шинэчилэлийн зарим асуудал”–аар АНУ, БНСУ, Япон, зэрэг  өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас толилуулж, манай сэтгүүлээр дамжуулан та бүхэнтэй уулзаж байна.  

Эрхэм уншигч авхай та манай “Хөгжил Дэвшлийн Хөтөч” төвөөс зохион байгуулж буй зөвлөх үйлчилгээ ба сургалтын талаарх мэдээлэлтэй  танилцах болон сэтгүүлийн өмнөх дугаарууд дээр гарсан мэдээ, мэдээллүүдийг уншихыг хүсвэл www.monhrm.mn  вэб  сайтаар дамжуулан үзэж болно. Та бүхэнд сэтгүүлтэй холбоотой санал, хүсэлт байвал дээр дурьдсан вэб сайтаар болон gtd_2005@chinggis.com  хаягаар дамжуулан хандаарай. 

Ижил төстэй номнууд (21)
1