Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Мэргэн үгсийн чуулган 1
Зохиогч: Эрдэнэбулган.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8800₮
Номын товч

Эрхэм уншигч та бүхэнд ном дэлгэх өдрийн мэнд хүргэе. Энэхүү номоо гэр бүлийхэндээ, хайрт аав ээж хоёртоо зориулахын ялдамд уншиж ухаардаг хүн бүхний гэгээн мэлмийд толилуулахаар бүтээсэн юм. Хүн төрөлхтний охь дээд болсон хүмүүсээс авахуулаад эгэл жирийн нэгний хэлсэн онч үгсийг түүвэрлэн цуглуулж эх хэлнээ чадан ядан хөрвүүлэхийг хичээлээ. Номноос олсон санаагаа цааш нь хөгжүүлж уншигч та өөрөө хагасыг нь бүтээдэг ном болоосой гэж зорьсон учраас онч мэргэн үгсийн орчуулгыг англи хэл дээрх эхтэй нь хамт оруулсан болно. “Авах хүнд нэг үг ч эрдэнэ. Орхих хүнд мянган үг ч улиг.” гэдэг билээ. Уншсан хүнд ухаарал бодрол үлдээн ажил амьдралын эрч хүч, сурч боловсрох хүсэл эрмэлзэл, шинийг хийх урам зориг, тунгаан бодох мэргэн ухааныг өгөх нь миний ном бүтээсний эрхэм зорилго бөлгөө. “Усан далай булгаас эхтэй. Ухаан далай номоос эхтэй.” гэдгийн үлгэрээр билэг оюунаа чилээн туурвисан ном маань хувь хүний хөгжил тэр дундаа хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна. Эцэст нь ном бүтээх болон хэвлэн нийтэлж олон нийтэд хүргэх үйлсэд тусалж дэмжсэн хүн бүрт талархал илэрхийлье. Номын хишиг буян үргэлж дэлгэрч байх болтугай!

Ижил төстэй номнууд (174)
1