Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Багшийн ном
Зохиогч: Ичинхорлоо.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 7000₮
Номын товч

Энэхүү гарын авлагыг багш болох оюутан, нийт багш нарт зориулав. Түүнд өнөөгийнд багш хүний зайлшгүй мэдэх хэрэгтэй суурь зүйлсийг багтаахыг хичээсэн. Өнөө үед сургалтад гарч буй асар их өөрчлөлтийг даган багшийн ажил, үүрэгт ихээхэн өөрчлөлт гарч байна. Жишээ нь, багш мэдээлэл дамжуулагч байхаас илүү сурагчдад бие дааж сурах, сэтгэх, өөрийгөө хөгжүүлэх арга барил эзэмшүүлэх үүрэгтэй боллоо. Мөн багш хүн цаг үеэ даган сурган хүмүүжүүлэх үзэл, хандлага, сэтгэлгээ зэргээ өөрчилдөг байх хэрэгцээ бий болсон.

Гарын авлагад нэг талаас шинжлэх ухааны ололт амжилтаас дурдахын хамт нөгөөтэйгүүр багшийн өдөр тутмын ажилд хэрэг болох тийм практик зүйлийг тусгахыг хичээлээ.

Энэ гарын авлагын онцлог бол орчин үеийн багш нэг талаас байнга хөгжиж байх хэрэгтэйг онцлохын хамт дэлхий даяараа багш хүн судлаач байна гэсэн үзэл санааг түлхүү тусгасан явдал юм. Мөн багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарч байгаа, багшийн ур чадвар, ёс зүй зэрэг тулгамдсан асуудлын үндсийг ойлгомжтой байдлаар бичиж боловсруулсан.

Энэхүү гарын авлагад 13 хүснэгт, 15 бүдүүвч байгаа болно.

Гарын авлагад зарим багш, уран зохиолчдын дурсамж, сургамжит өгүүллэг бичсэн нь багшийн ажлын онцлогийг харуулсан амьд жишээ юм.

Гарын авлагад буй зүйлс нь бэлэн “жор” биш бөгөөд гол нь багшид шаардлагатай мэдээлэл өгөх, шинэ санаа олж авахад нь туслах явдал бөгөөд эдгээрийг багш та бүтээлчээр хэрэглэнэ гэдэгт итгэж байна.

Зохиогч

Ижил төстэй номнууд (173)
1