Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Судалгааны ажлын үндэс
Зохиогч: Ичинхорлоо.Ш 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

“Судалгааны ажлын үндэс” хэмээх гарын авлага нь хэмжээний хувьд хэдий бага ч өөртөө нилээд чухал мэдээллийг багтаахыг оролдсон бүтээл.

“Судалгааны ажлын үндэс” хэмээх гарын авлага нь Танд судалгааны ажлын анхны мэдэгдэхүүнтэй болоход туслах зорилготой бөгөөд орчин үеийн багш бол судлаач-багш байна гэсэн үзэл санааг гол иш үндсээ болгосон.

Судалгааны ажилтай холбоотой зарим ойлголтууд маргаантай ч уншигч Танд судалгааны ажилтай холбоотой тулгуур ухагдахууны талаар суурь ойлголт өгөхийг хичээхийн хамт судалгааны ажлын талаар Танд өөрийн ойлголт, үзэл бодолтой болох боломж олгохыг бас хичээсэн болно.

Гарын авлагын “Судалгааны ажил” хэмээх 1-р хэсэгт судалгааны ажилд гарч буй өөрчлөлт, судлагааны ажил гэж юу болох, түүний зориулалт, зарчим, бүтэц, үе шат, аргазүй зэргийн тухай өгүүлсэн болно.

Гарын авлагын “Судалгааны аргууд” хэмээх 2-р хэсэгт судалгааны амин сүнс нь болох судалгааны 16 аргын талаар өгүүлсэн болно. Ингэхдээ судалгааны арга тус бүрийн тодорхойлолт, үүрэг зориулалт, уг аргыг хэрэглэхэд судлаачийн дагаж мөрдөх шаардлага, аргын төрөл зүйл, түүний давуу болон сул тал зэргийг бичсэн.

Гарын авлагын “Судалгааны бүтээлүүд” хэмээх 3-р хэсэгт судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгох 10 гаруй төрлийн бүтээлийн талаар бичсэн.

Ийнхүү энэ гарын авлагыг анхааралтай судалж, дасгал даалгаврыг хийснээр Та судалганы ажлыг яаж хийх талаар зохих мэдлэг чадвартай болно гэдэгт итгэж байна.

Судалгааны ажлын арга барилтай болж, судалгааг амжилттай хийхэд Таны өөрийн нөр их хичээл зүтгэл, хөдөлмөр хэрэгтэйгээс гадна судалгааны ажил бүтээлч зүйл гэдгийг бас анхаарахад илүүдэхгүй.

Уншигч Таны судалгааны ажилд амжилт хүсье.

Ижил төстэй номнууд (30)
1