Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Сайн хаан БАТ
Зохиогч: Сарантуяа.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2014
Хэл: Монгол
Нүүрний тоо: 500
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Зохиолч Б. Сарантуяа 2012 онд Монголын эзэнт гүрний үеийн түүхт хатны тухай Сорхугтани романаа хэвлүүлж уншигч олноо өргөн барьсан. Өнөө та бүхний гар дээр хүрч байгаа “Сайн хаан Бат" роман нь зохиогчийн баатарлаг өвөг дээдсийнхээ тухай өгүүлж буй хоёр дахь бүтээл нь юм.

Энэ зохиолд 19 настай залуу хөвүүн Бат их эзэн Чингис хаан өвгийнхөө захиас зарлигийг хүлээн авч амьдралынхаа зорилго болгосон цагаас хойш хэрхэн наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулсан тухай болон, Ижил мөрний хөвөөгөөр бууриа засаж Алтан ордын улсаа байгуулан, өнөөгийн агуу уудам Орос орныг нэгтгэн захирч, 250 гаруй жилийн туршид Монголчуудын харьяанд байлгах эхлэлийг тавьсан тухай өгүүлнэ.

Энэ зохиолд хүн хүнээрээ байхын үнэний тухай болон ирээд буцах энэхэн хорвоод амьдарч байсан гэрэлт мөрүүдээрээ арилшгүй зам татуулан одсон эрхэм хүмүүн, идэр жанжин, эрэлхэг баатар, сайн хаан Батын тухай өгүүлнэ.

Ижил төстэй номнууд (273)
1