Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Түүх, ёс заншил
Номын нэр: Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл
Зохиогч: Ганбаатар.Я 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

"Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл" хэмээх энэ бүтээл бол XIII зууны Монголын түүхэнд холбогдох үнэ цэнтэй, томоохон эх сурвалжийн нэг билээ. Монголчууд эртнээс янагш Бомбын ёс хэмээн нэрийдсээр ирсэн Даосын шашны хувилгаан арш Чанчунь бээр Чингис хааны урилга заллагаар 1220-1223 оны хооронд одоогийн Хятадын Шаньдун мужаас Монгол, Казахстан, Киргизийн нутгийг дайран Афганистаны нутаг агч Гиндугушийн нуруу хүртэл мянга, түмэн бээрийг туулан явж их хаанд золгон уулзсан энэхүү түүхэн үйл явдал нь одоогоос найман зуун шахам жилийн тэртээд болж өнгөрчээ.

Эзэн богд Чингис хааны бошго зарлиг, хүсэл сэтгэлээр өрнөсөн эл үйл явдал зөвхөн энэ хоёр хүний хувийн үйл хэрэг байсангүй, харин тухайн цаг үеийн дэлхий дахины түүхэн үйл явцад зохих хэмжээгээр нөлөө тусгалаа үзүүлсэн юм. Энэ уулзалтаар Чингис хаан Чанчунь бомбоос, байгуулсан их төр гүрнээ жолоодох номын ёсны тухай сонсч, бас биеийг сувилан тэтгэх дорнын тэжээхүй ухаанд нэвтэрсэн байна.

Энэ бүтээл нь та бидний сайн мэдэх италийн алдарт жуулчин Марко Поло, Плано Карпини, францын жуулчин Вилгельм Рубрукийн аян замын тэмдэглэлүүдтэй эн зэрэгцэхүйц түүхэн үнэ цэнтэй юм. Урьд нь эрдэм шинжилгээний зориулалтаар монгол хэлнээ товчлон орчуулагдсан энэ бүтээлийг тус сангаас сэдэж санал болгосноор эрдэмтэн Я.Ганбаатар, Ц.Ганбаатар нар хятад хэлнээс бүрэн эхээр нь орчуулж нийт уншигчдад зориулан хэвлүүлж байна. Мөн дээрх үйл явдалтай холбоотой, Чингис хааны есөн өрлөгийн нэг Зүрчидийн Чу мэргэн гэж алдаршсан хитан угсаат Елүй Чуцайн аяллын тэмдэглэл бүтээлийг нэмж оруулсан болно.

Иймд энэ бүтээл Чингис хааныг сэрүүн тунгалаг ахуд нь учран уулзаж явсан хүний аян замын тэмдэглэл бичлэг төдийгүй түүний уран бүтээл, шүлэг яруу найраг, түүнчлэн Бомбын шашны тухай, түүний төлөөлөл болсон сүм хийдийн тухай цогц ойлголтыг танд өгөх болно. Түүнчлэн дэлхийн түүхийн дуулиант нэгэн үеийг бүтээлцсэн XIII зууны үеийн Монгол орон, Хятад орон, Дундад Азийн улс түмнүүдийн тухай, тэдгээрийн амьдрал ахуй, аж төрөх ёсны талаарх сонирхолтой, үнэтэй мэдээ мэдээллүүдтэй танилцах болно. Энэ бүхэн нь Монгол судлал, Чингис судлалын үйлсэд нэгэн чухаг судлагдахуун болох нь дамжиггүй.

Ижил төстэй номнууд (66)
1