Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: "Хүний нөөцийн менежмент" 2009.06
Зохиогч: Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Хол 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Сэтгүүлийг маань захиалан уншигч Эрхэм авхай танд дэлгэр зуны энэ сайхан өдрийн мэндийг хүргэхийн ялдамд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Эдүүгээ бид сэтгүүлээрээ дамжин Та бүхэнтэй танил болж, хүний нөөцийн талаар шинэ мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөхийг чармайсаар байна. Сэтгүүлийн өмнөх ба одоо мэндэлж байгаа дугаарын хооронд Монгол улсын хэмжээнд “Хүний нөөцийн менежментийн анхдугаар олимпиад” зохион байгуулагдаж, сургагч багш-коучийг олон улсын загвараар бэлтгэх сургалт зэрэг хүний нөөцийн талаар олон үйл явдал болж өнгөрлөө. Түүнчлэн сэтгүүлийг эрхлэн гаргагч “Хөгжил дэвшлийн хөтөч” сургалтын төв нь үйл ажиллагаагаа өргөтгөн Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг(GTZ)-тэй хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, үүний хэрэгжилтийн хүрээнд Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр(БНЭЗДХ)-ийн нэгжтэй идэвхитэй хамтран ажиллаж байна. Сэтгүүлийн энэхүү шинэ дугаараас дээр дурдсан үйл явдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай. Манай сэтгүүлийн шинэ дугаар нь уламжлалт булангуудаараа цуврал мэдээлэл, зөвлөгөө, хүний нөөцийн менежментийн нэр томъёо зэргийг хүргэхийн зэрэгцээ “Зоос” банкны Сургалт хөгжлийн төвийн захирал Ш.Алтанцэцэг “Үр дүнд чиглэсэн хандлагатай удирдлагын арга барил”, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн залуу багш Д.Батцэцэг “Утсаар ярилцлага хийхдээ боломжийг алдалгүй ашиглах”, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн МВА-гийн хөтөлбөрийн магистрант Б.Мөнхзаяа “Зөрчилдөөний удирдлагын өнөөгийн байдал:дээд боловсролын байгууллага” сэдэвт хүний нөөцийн арга, зөвлөгөө болон судалгааны материалыг шинээр нийтлэн олны хүртээл болгож байна. Ийнхүү сэтгүүлийн маань нийтлэлийн агуулга, хүрээ тэлж, уншигчдын тоо нэмэгдсээр байгаад баяртай байна. Редакцийн зөвлөл сэтгүүлийн бодлогоо мэргэжлийн өндөр түвшинд гаргахыг зорьж байгаа тул мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс хүний нөөцийн менежментийн талаарх мэдлэг, туршлага, мэдээллээ бусадтай хуваалцахыг хүсвэл бидэнд хандаарай. Уншигч Та “Хөгжил дэвшлийн хөтөч” сургалтын төв болон сэтгүүлийн 2005-2007 оны дугааруудад хэвлэгдсэн хүний нөөцийн зөвлөгөө, арга хэрэгсэл болон бусад мэдээллийн уншихыг хүсвэл www.monhrm.mn сайтаар зочилж, улмаар санал хүсэлтээ info@monhrm.mn хаягаар ирүүлээрэй.

Ижил төстэй номнууд (21)
1