Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: "Хүний нөөцийн менежмент" 2009.10
Зохиогч: Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Хол 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Сэтгүүлийг маань захиалан уншигч Эрхэм авхай танд налгар намрын энэ сайхан өдрийн мэндийг хүргэхийн ялдамд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Манай сэтгүүлийн байнгын уншигч болсон та бүхэндээ энэ удаа Хүний нөөцийн талаарх мэдээ, мэдээлэл, хүний нөөцийн арга хэрэгсэл, зөвлөмж, хууль тогтоомж тэдгээртэй холбоотой өөрчлөлтүүдийн талаар шинэ мэдээ мэдээллүүдийг сонордуулахаас гадна “Монголын шилдэг байгууллагын туршлагаас” буланд Нийслэлийн хөдөлмөрийн биржийн дарга Б.Батбаатар оролцож  Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэд “Оюутны хөрөнгийн бирж” байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа талаар ярилцлага өглөө. Мөн ХБНГУ-ын Лойфанагийн их сургуулийн профессор Ульрих Гүнтертэй хийсэн Монголд Германы загвараар “Бизнесийн сэтгэлзүйч” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа талаар ярилцлагыг толилуулж байна.  

Хүний хөгжил ба өөрчлөлт булангаар ШУТИС-ийн, Нийгмийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга    Б. Даваажавын  “Хүний  сэтгэл оюунд соёлын үр тарих нийгмийн технологийн шинэчлэл” илтгэл, Монгол орны ирээдүй ба өсвөр үе булангаар ШУТИС КТМС-ийн  оюутан  Б.Доржпалам ОУ-ын интерактуудын дунд болдог  MUNA 2009 хуралдаанд  амжилттай оролцож ирсэн талаар сонирхолтой мэдээлэл, БНСУ-ын Мопүгийн их сургуулийн  доктарант З.Алтанчимэгийн судалгааны ажлаас    та бүхэндээ толилуулж байгаадаа таатай байна. 

Редакцийн зөвлөл сэтгүүлийн бодлогоо мэргэжлийн өндөр түвшинд гаргахыг зорьж байгаа тул мэргэжлийн байгууллага, хувь хүмүүс хүний нөөцийн менежментийн   талаарх мэдлэг, туршлага, мэдээллээ бусадтай хуваалцахыг хүсвэл бидэнд хандаарай. 

Уншигч Та “Хөгжил дэвшлийн хөтөч” сургалтын төв болон сэтгүүлийн 2005-2007 оны дугааруудад хэвлэгдсэн хүний нөөцийн зөвлөгөө, арга хэрэгсэл болон бусад мэдээллийн уншихыг хүсвэл www.monhrm.mn  сайтаар зочилж, улмаар санал хүсэлтээ info@monhrm.mn хаягаар ирүүлээрэй.

Редакцийн зөвлөл

Ижил төстэй номнууд (21)
1