Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: "Хүний нөөцийн менежмент" 2007.09
Зохиогч: Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Хол 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Та бүхний өмнө “Хүний нөөцийн менежмент” сэтгүүлийн энэ улирлын дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Манай сэтгүүлийг байнга шимтэн уншдаг Та бүхэн дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Улирал болгон хэвлэгдэн гардаг мэргэжлийн дотны зөвлөгч болох энэхүү сэтгүүлийн дугаар бүрийг захиалан уншдаг эрхэм уншигч танд ажлын амжилт хүсье. Хүний нөөцийн удирдлагын талаарх онол, практикийн орчин үеийн шинэ мэдээ, мэдээлэл, ажлын туршлага, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга, зөвлөмжүүд, хууль, тогтоомж, тэдгээртэй холбоотой шинэчлэгдэн гарч буй дүрэм, журам зэрэг байгууллага, хувь хүмүүсийн зайлшгүй мэдвэл зохих шинэ сэргэг мэдээ, мэдээлэл хүргэхийн төлөөнөө сэтгүүлийн зөвлөл ямагт чармайн ажилладаг юм. Сэтгүүлийн аль ч булан, хуудас хувь хүн болоод байгууллагад нээлттэй бөгөөд хүний нөөцийн менежментийн талаарх мэдлэг, туршлага, мэдээллээ бусадтай хуваалцах, түүнчлэн хүни й нөөцийн мэргэжлийн чухал ажлын зарыг сэтгүүлээрээ дамжуулан илүү олон хүнд түгээхийг хүсвэл манай “ХөГЖИЛ ДЭВШЛИЙН ХөТөЧ” төвийн хамт олон, сэтгүүлийн зөвлөлд хандана уу. Энэ удаагийн дугаарт манай сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүдээс гадна ШУТИС-КтМС-ийг хүний нөөцийн удирдлагын мэргэжлээр төгссөн төгсөгчдийн бичсэн сонирхолтой мэдээллүүдийг толилуулж байна. үүнд: “Голден Ай Принтинг” ХХК-ийн захирал М.Нарангэрэл, Улаанбаатар их сургуулийн багш С.Энхтуяа, “БСБ сервис” компанийн хүний нөөцийн ажилтан Б.Мөнхболд, “ESMM” компанийн захирал В.Сарантуяа, ХүДС-ийн багш Ё.Мөнхдэлгэр нар бидэнтэй хамтран ажиллаж, сонирхолтой, ашигтай мэдээлэл, зөвлөмж бэлтгэж, уншигчид Та бүхэнд хүргэж байгаад талархал илэрхийлье.

Сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг хэвлүүлэхэд санхүүгийн дэмжлэг,туслалцаа үзүүлж, ивээн тэтгэсэн ШУТИС-КтМС-ийн “Хүний нөөцийн удирдлага” мэргэжлээр төгсөгчид, “Голден Ай Принтинг” ХХК-ийн хамт олонд баярлаж буйгаа уламжлая.

Ижил төстэй номнууд (21)
1