Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: "Хүний нөөцийн менежмент" 2007.12
Зохиогч: Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Хол 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Та бүхэндээ “Хүний нөөцийн менежмент” сэтгүүлийн энэ оны сүүлчийн дугаарыг толилуулж байна. Манай сэтгүүлийн шинэ дугаар бүрийг шимтэн уншдаг байнгын уншигчид маань энэхүү хуучин оноо үдсэн, шинэ оноо угтсан, шинэ дугаарыг хүлээж байсан гэдэгт бид итгэлтэй байна. Улирал бүрийн дугаар бүрдээ шинэ мэдээ, мэдээллийг хүргэж байдаг мэргэжлийн дотны зөвлөгч сэтгүүлийн дугаар бүрээс захиалан авч уншдаг эрхэм уншигчдадаа ажлын амжилт хүсч, ирж буй шинэ ондоо улам ихийг хийж бүтээхийг ерөөн шинэ жилийн баярын мэнд хүргэе. “Ямар ч онол, программ, улс төрийн бодлого нь байгууллагыг амжилтанд хүргэж чаддаггүй. үүнийг зөвхөн хүмүүс л хийж чадна.” гэсэн үгээр хүний үнэ цэнийг тодорхойлж чадсан, Акио Моритагийн гайхамшигтай үгээр мэндчилж, энэ дугаартаа уншигч та бүхэнд хүний нөөцийн удирдлагын орчин үеийн шинэ мэдээ, мэдээлэл, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга, зөвлөмжүүд, хууль, тогтоомж, тэдгээртэй холбоотой шинээр болон өөрчлөгдөн гарч буй дүрэм журам зэрэг мэдээллийг хүргэхэд сэтгүүлийн зөвлөл чармайн ажиллаж буйгаа уламжилж байна. Сэтгүүлийн аль ч булан хувь хүн болоод байгууллагад нээлттэй бөгөөд хүний нөөцийн менежментийн мэдлэг, мэдээлэл, арга туршлага, санал бодлоо бусадтай хуваалцах, мэргэжлийн зөвөлгөө авах, мөн шаардлагатай ажлын зарууд, хүний нөөцийн амжилтыг сэтгүүлээр дамжуулан илүү олон хүнд түгээхийг хүсвэл, манай “Хөгжил Дэвшлийн Хөтөч” төвийн хамт олон, сэтгүүлийн зөвлөлд хандаарай. Энэ удаагийн дугаарт манай төвтэй хамтран ажилладаг Төмөр замын удирдах газрын Хүний нөөцийн албаны ажлын амжилт, туршлага, үйл ажиллагааны талаар сурвалжилж, уншигчиддаа хүний нөөцийн менежер Ш.Баяраагийн ярилцлагыг толилуулж байна. Мөн сэтгүүлийн энэ удаагийн дугаарыг хэвлэн уншигчдад хүргэхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн “Хөгжил Дэвшлийн Хөтөч” төвийн удирдлага, “Golden eye printing” хэвлэлийн газрын хамт олонд ажлын амжилт хүсч, талархал илэрхийлье.

Ижил төстэй номнууд (21)
1