Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: "Хүний нөөцийн менежмент" 2008.12
Зохиогч: Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Хол 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Эрхэм хүндэт уншигч авхай та нартаа сэтгүүлийн дөрөвдүгээр улирлын буюу оны төгсгөлийн дугаарыг толилуулахын ялдамд шинэ оны баярын мэнд хүргэе. Манай сэтгүүлийн байнгын уншигч болсон та бүхэндээ бид энэ удаа Хүний нөөцийн менежментийн талаарх шинэ мэдээ, мэдээлэл, хүний нөөцийн асуудлууд, арга хэрэгсэл, зөвлөмж, хууль, тогтоомж, тэдгээртэй холбоотой өөрчлөлтүүдийн талаарх шинэ мэдээллийг сонордуулахаас гадна “Монголын шилдэг байгууллагуудын туршлагаас” буланд тус сэтгүүлийг санаачлагч “Хөгжил Дэвшлийн Хөтөч” ТББ-ын ололт, амжилт, үйл ажиллагаанаас танилцуулан, “Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн сургалтыг олон улсын түвшинд гаргана” сэдэвт ярилцлагаар тус төвийн захирал Ц.Цэцэгмаатай уулзаж байна.

Энэ удаагийн дугаарт манай сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүдээс гадна Баянгол дүүргийн 93-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Доржпагмын “Монгол орны ирээдүй-өсвөр үе” булангийн цуврал АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчдийн амьдрал, улс төрийн үйл ажиллагааны түүхээс, ХүДС-ийн багш Батцэцэгийн “Хүний нөөцийн арга, хэрэгсэл” булангаар хүргэж буй Барууны орнуудын туршлага: Утсаар хийх ярилцлага, Д.Алтанчимэгийн “Илтгэл хэрхэн бичих” зөвөлгөө, А.Ариунаа багшийн “Менежер таны англи хэлний боловсролд” булангийн гурав дахь цуврал Letter appreciation бичих заавар, мөн Стрессийг удирдах нь цувралыг хамтран хүргэх болсон ХүДС-ийн дэд проф. Ш.Чулуунцэцэг багш та бүхэнд талархан, цаашдын ажилд амжилт хүсч байна. Мөн энэ дашрамд манай байгууллагатай хамтран ажиллаж байдаг, бидний түнш “Golden eye printing” хэвлэлийн газрын хамт олонд шинэ жилийн мэнд хүргэн, талархал илэрхийлье.

Мөн эрхэм уншигч авхай та манай “Хөгжил Дэвшлийн Хөтөч” төвийн үйл ажиллагаатай танилцах болон сэтгүүлийн анхны дугаарууд дээр гарсан мэдээ, мэдээллүүдийг уншихыг хүсвэл www.monhrm.mn вэб сайтаар дамжуулан үзэж болно. Та бүхэнд сэтгүүлтэй холбоотой санал, хүсэлт байвал дээр дурьдсан вэб сайтаар болон gtd_2005@chinggis.com хаягаар дамжуулан хандаарай.

Ижил төстэй номнууд (21)
1