Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: "Хүний нөөцийн менежмент" 2009.03
Зохиогч: Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Хол 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Та бүхэндээ сэтгүүлийнхээ энэ оны сүүлийн дугаарыг толилуулж байна. Манай сэтгүүлийн шинэ дугаар бүрийг шимтэн уншдаг байнгын уншигчид маань энэхүү дугаарыг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Уншигч та бүхэнд хүний нөөцийн удирдлагын орчин үеийн шинэ мэдээ, мэдээлэл, хүний нөөцийн тулгамдсан асуудлыг шийдэх арга, зөвлөмжүүд хууль тогтоомж тэдгээртэй холбоотой шинээр болон өөрчлөгдөн гарч буй дүрэм журам зэрэг мэдээллийг хүргэхэд сэтгүүлийн зөвлөл чармайн ажиллаж байгаа билээ.

Энэ удаагийн дугаарт манай сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн ШУТИС КТМС-ийн профессор Х. Пүрэвдагва оролцож “Хүний хөгжил, үнэлэмж”-ийн талаар сонирхолтой ярилцлага өглөө. Зөвлөгөө буланд маань ХҮДС-ийн багш,дэд профессор Ц.Бадамгэрэл “Үйлчилгээний менежер”-үүдэд зориулсан үйлчилгээний ажилтнуудыг сонгож авах, үйлчлүүлэгчидтэй хэрхэн зөв боловсон харилцах талаар үнэтэй зөвлөгөө нийтлүүлсэн.

Мөн ШУТИС-ийн Нийгмийн Технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Даваажав, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн бүтээмжийн менежер Л.Дэлгэрмаа, БНСУ-ийн Мокпүгийн их сургуулийн докторант З. Алтанчимэг нарын эрдэм шинжилгээний илтгэл, судалгааны ажлыг толилуулж байна.

Бид цаашдын сэтгүүлийн дугаарууддаа эрдэм шинжилгээний өгүүллэг, судалгаа, шинжилгээний ажилуудыг илүү түлхүү оруулах бодолтой байгаагаа та бүхэнд дуулгахад таатай байна.

Сэтгүүлийн аль ч булан хувь хүн болоод байгууллагад нээлттэй бөгөөд хүний нөөцийн менежментийн мэдлэг, мэдээлэл, арга туршлага, санал бодлоо бусадтай хуваалцах ,мэргэжлийн зөвлөгөө авах, мөн шаардлагатай ажлын зарууд болон хүний нөөцийн амжилтыг сэтгүүлээр дамжуулан илүү олон хүнд түгээхийг хүсвэл “Хөгжил дэвшлийн хөтөч” хамт олон сэтгүүлийн зөвлөлд хандаарай.

Редакцийн зөвлөл

Ижил төстэй номнууд (21)
1