Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шашин, гүн ухаан
Номын нэр: Сэнтийг хөдөлгөх хүч
Зохиогч: Пак Сын Шиг 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

Одоогоос 18 жилийн өмнө хоньчлолын ангийн оюутан байхдаа залбирлаар дамжуулан Бурханаас авсан нигүүлсэл маш их байсан болохоор ганцаараа хадгалж чадалгүй итгэлийн ах эгч дүү нартайгаа хуваалцахаар цайлган сэтгэлээр бичсэн ном минь хэвлэгдэж, өнөөдөр монгол хэлээр орчуулагдаж байгаад Бурханд алдар талархлыг өргөж байна.

Энэ номыг гаргахаар хичээн хөдөлмөрлөсөн орчуулагч болон хэвлэлийн газрыг ажилтан та бүхэнд баярлалаа. Бас сул дорой намайг залбирлаараа ямагт дэмждэг Шинэ тэнгэр чуулганы гэр бүлийнхэн, онцгойлон энэ номыг хэвлэхэд туслан тэтгэсэн Гу Хе Ран туслагчид талархаж байна.

25 жил хоньчлолын ажлыг хийхэд үргэлж тусалж байсан эхнэр И Жэ Сүг, итгэлийг минь залгамжлан Эзэний хаанчлалыг өргөжүүлэхээр дэлхийг гэсэн алсын харааг тээн Америк дахь Солонгосын элчинд ажиллаж байгаа том охин Сон Шил, Мижуригийн төв сургуульд анагаах ухаанд суралцаж байгаа удаах охиндоо бас баярлалаа.

Миний энэ өчүүхэн ном Монголд байгаа Бурханы хүмүүст хүч болж, Бурханы хаанчлал өргөжихөд тус нэмэр болохын төлөө залбирч байна.

Номын оршилд ...

Итгэлийн амьдралаа эхэлсний дараа залбирлаас болоод шаналж үзээгүй хүн гэж бараг байхгүй байх. Сайн залбирдаг хүнийг харахдаа атаархаж, залбирлын хариултаа авсан юм уу Бурхан надад ингэж тэгж хэлсэн хэмээн ярьж байгаа хүнийг энгийн бус бурханлаг нэгэн гэж хүндэлдэг.

Яавал сайн залбирч чадах вэ?

Зарим үед бидэнд бусдыг төлөөлөн залбир гэх юм бол зүрх хүчтэй цохилж ямар их сандран, нүүр халуу оргидог билээ? Туйлын сул дорой боловч Бурханы ивээл нигүүлслээр бусдын сүнслэг амьдралыг жолоодох хэрэгтэй болдог хоньчны зам дээр хөл тавих үед бүр ч илүү сандарна. Миний нүдэнд ч бүдэг бадаг харагдаж байгаа сүнслэг замаар хэрхэн бусдыг дагуулах болж байна аа?

Алдартай пасторуудын номыг уншиж, семинарт нь суухад тэдний гол дүгнэлт бол “хоньчлолыг өвдгөөрөө хийдэг” гэсэн үг байлаа.

Өнөөг хүртэл залбирлын тухай олон номыг уншиж үзсэн ч миний сүнсний цангааг тайлж чадаагүй билээ.

Эцэст нь би өвдгөөрөө Бурханы сэнтий рүү урагшлан очихоос өөр арга байхгүйг ухаарч, Суре уулын хормой, хадтай нарлаг талыг залбирах газраа болгон, хүний үгээр үл тайвшрах өвдөлт, хүний хүчээр огт боломжгүй асуудлуудын шийдвэрийг Бурханаас авсан юм. Ингэж залбирлынхаа хариултыг авсан хүн ганцхан би байх гэж үү?

Тиймээс надтай адилхан залбиран шаналж байгаа хүмүүст бага ч болтугай тус нэмэр болоосой гэсэн үүднээс энэ номыг бичиж эхэлсэн билээ. Энэ номонд эрдэмтэн хүний сургамж болон сул дорой Бурханы зарцын хоньчлолын талбар болох Шинэ тэнгэрийн өргөөнд залбирагч хүмүүстэй үүрээр болон шөнөжин залбирангаа суралцаж, өөрийн биеэр олж мэдэрсэн зүйлс багтсан болно.

Энэ бяцхан ном тэнгэрийн дуудлагыг өмссөн бүх ариун хүний залбирлын амьдралд бага ч болтугай тус болох нь миний чин зүрх сэтгэл билээ.

Залбирлын хүмүүс залбирлаараа тэнгэрийн баяр хөөрийг хуваалцаж чадна гэдэгт бат итгэн, ном гарах хүртэл “Иерихог нураах залбирлын чуулганд” оролцон үүрийг сэрээн, харанхуйг ярж байсан Шинэ тэнгэрийн хайрт ахан дүүстээ талархал дэвшүүлье.

Ижил төстэй номнууд (34)
1