Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Тэр эрэгтэйн хүсдэг эмэгтэй , Тэр эмэгтэйн хүсдэг эрэгтэй
Зохиогч: Ким Сон Мүг 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6400₮
Номын товч

2006 оны 6 сард Солонгосын ард түмэн удаан хугацаанд мэдрээгүй байсан сэтгэлийн хөөрөл, эрч хүчийг мэдэрсэн. Хөлбөмбөгийн ДАШТ явагдах нэг сарын хугацаанд бидний нойроо хагаслан, хөөрч байсан дурсамж одоо ч сэтгэлд үлдсэн. 

Тэр үед бидний гэр бүл ч нэг, ард түмэн ч нэг болсон. Бидэнд “ялалт”, “шөвгийн дөрөвт үлдэх” гэсэн мэдрэмжээс илүү сэтгэлийг маань хөдөлгөсөн зүйл бол “Бид нэг” гэсэн үнэн байсан юм. Тэр нэгдлийн эхлэл дээр би төдийгүй бид “бүгд” байсан. 

Солонгосын ард түмэн өнгөрсөн хугацаанд завгүй амьдралдаа баригдан, нэгдэл гэдгийг мартаж амьдарсаар ирсэн билээ. Бие биедээ хайртай хэрнэ, бие биенээ ойлгож чадахгүй, хайраа илэрхийлж чадахгүй байснаар, нэгдэж чадахгүй амьдарсан гэсэн үг. 

Өнөө үед олон гэр бүл сүйрч байна. Судалгаанаас харахад салалтын хувь аль хэдийн 40% давсан бөгөөд, ОЕСД-д нэгдсэн улсуудын дундаас гуравт бичигдэхээр өндөр хувь учраас, энэ хэвээр нь орхих юм бол удахгүй нэгт бичигдэх байх гэсэн яриа сонсогдож байгаа. 

Салсан олон хүмүүс болон, Туран гэр бүлийн зөрчилдөөнтэй байгаа олон эхнэр нөхрүүдтэй уулзаж үзэхэд ихэвчлэн “Зан чанар таарахгүй болохоор хамт амьдарч чадахгүй” гэж хэлж байсан. 

Харин би, аавын сургууль, Туран гэр бүлийн эдгэрэлийн сургууль, шинэ гэр бүлийн сургуульд хичээл зааж, олон хүмүүст зөвлөгөө өгөх явцдаа, зөрчилдөөний үндсэн шалтгааны ихэнх нь бодит байдал дээр зан чанарын ялгаанаас болдоггүй гэсэн үнэнийг мэдээд гайхсан. 

Гэрлэлтэд бэлтгэж байгаа хүмүүст зориулсан Гэрлэлт төлөвлөлтийн сургуульд хичээл заангаа “Та яагаад энэ хүнийг сонгосон юм бэ?” гэсэн асуултад 60-аас илүү хувь нь “Сайхан зан чанартай болохоор” гэж хариулсан. Тэгээд эрэгтэй хүний эсрэг хүйстнээ сонгох хэмжүүр нь нэгт зан чанар, хоёрт гадаад байдал гэсэн бол эмэгтэй хүн нэгт зан чанар, хоёрт ирээдүйн төлөв байдал гэж хэлсэн. Ихэнх хүмүүс “Сайхан зан чанар”-аар нь ханиа сонгож, гэрлэдэг гэсэн үг. 

“Гэтэл яагаад зан чанараас нь болж салдаг юм болоо?”

Энэ асуулт намайг зовоосон асуудал байсан.

Үнэндээ би ч бас “Сайхан зан чанартай” болохоор нь эхнэрээ сонгосон бөгөөд, сургуульд байхдаа үерхэж байгаад эцэст нь гэрлэсэн. Гэтэл бие биенийхээ дуртай байсан зан чанараас болж асуудал үүсч эхэлсэн бөгөөд зөрчилдөөн улам ширүүсч салахдаа хүрч байсан. Үнэхээр асуудал юунд байгааг мэдэх аргагүй байсан учраас зан чанар таарахгүйгээс болж байна гэсэн бодлоор өөр шийдвэрлэх арга зам хайн төөрч будилах болсон.

“Жинхэнэ асуудал юунд байсан бэ?” 

Зан чанарын ялгаанаас өмнө эрэгтэй эмэгтэй хүйсийн ялгаа байдаг гэдгийг мэдээгүй байсан.

Бид ялгаатай гэсэн үгэнд дургүй. Ялгаатай гэсэн үг ялгавартай гэсэн утгатай гэж бодон хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Гэсэн ч эрэгтэй эмэгтэй хүнд ялгаатай хэвээр. Энэ ялгааг хүлээн зөвшөөрөхгүй бол өөрийн мэдэлгүй зөрчилдөөн дунд унах болно. 

Ялгаатай гэдэг нь өөр төдий л юм. Харин бид ялгаатай гэдгийг “алдаатай”, “буруу”, “муу”, “сонин хачин” гэж боддог. 

“Эсрэг хүнээ мэдээд өөрийгөө мэдэх бол, зуун удаа тулалдсан ч аюулгүй. Эсрэг хүнээ мэдээд өөрийгөө мэдэх бол, зөрчилдөөн гүнзгийрсэн ч салахдаа хүрдэггүй. Өсч төлөвших нууц энд л байгаа. Эсрэг хүнээ ойлгож өөрийгөө мэдэх, энэ бол асуудлыг шийдвэрлэх үзүүр бөгөөд аз жаргалын зам юм.

Лекц дууссаны дараа эхнэр бид хоёроос байнга асуудаг асуулт байдаг. 

“Үгүй ээ, хэзээ манай гэрт ирээд үзчихсэн юм бэ? Манай гэр бүлийн явдлыг ярьж байх чинь?”

Өнгөрсөн хугацаанд аавын сургуулийг зохион явуулангаа, мөн лекц болон зөвлөгөөгөөр дамжуулан ойлгож мэдэрсэн бодит зүйлсийг ном болгон гаргаж байгаа бөгөөд эхнэр нөхөр хоёр бие биеэ ойлгож хайрлан, жаргалтай гэр бүл, гэрэлтэй ертөнцийг байгуулж, эрүүл нийгмийг бүтээн босгох мөрөөдөлтэй болохыг хүсч байна. 

Ялангуяа өнгөрсөн 30 жилийн турш хамт амьдрахдаа эхнэр бид хоёрын туулсан зөрчилдөөнүүдээ ил гарган, бидэнтэй  адил асуудлаар зөрчилдөж байгаа хүмүүст урам зориг өгөхийг хүсч байна. 

Зөрчилдөөн бол тээглэх чулуу биш гишгүүр чулуу юм. Энэ нь бие биеийнхээ ялгааг ойлгож, хүлцэх анхны алхам юм.

Энэ номыг уншингаа гэрлэлтийн талаар сайхнаар мөрөөдөж байгаа хүмүүс хүний талаар илүү гүнзгий ойлгож, бодит бэлтгэл хийвэл сайн байна. Бэлтгэгдсэн хурим хамгийн сайхан. 

Олон хосууд бие биенийхээ дүр төрхийг эргэн харж, бодож, биенээ уучилж, хамт баярлан, ойлголцож, өөрийгөө нэг эргэн харах цаг байгаасай гэж хүсч байна.

Тиймээс аюултай үедээ байгаа хосууд шинэ эхлэлийн гишгүүр чулуу болж амьдрана гэвэл чулуужсан хайрыг сэтгэлдээ хадаад амьдарч байгаа олон хосууд тэр чулуунаас цэцэг ургуулан, өдөр бүрийг аз жаргал уруу хөтлөнө гэвэл чадваргүй хэрнэ ном бичсэн зориг болон ичих сэтгэл маань том баяр хөөрөөр өөрчлөгдөх болно. 

Миний амьдралын хэзээд хөдлөшгүй дэмжигч болдог гэргий, гэр бүлийн талаарх ямар ч хар зураггүй намайг гэр бүлд хандах үйлчлэлийн талаарх мөрөөдөлтэй болгож өгөн, өнөөдрийг хүртэл дэмжиж, урам өгч байсан ахан дүүстээ талархсан сэтгэлээр энэ номыг бэлэглэхийг хүсч байна. 

Нөхөрүүд ээ, эхнэрүүд ээ, бид бие биеэ хайрлан нэг болох үед үүсэх тэр их хүч энерги хүүхдүүдээ эрүүл энх өсгөхөд хэрэгтэй бөгөөд, эцэстээ тэд шинэ ертөнцийг бүтээн байгуулах болно гэдгийг битгий мартаарай. 

Хайрын эхлэл бол хоёр биенийхээ “ялгаатай байдал”-ыг ойлгох юм. Тэр ялгааг ойлгож, хүлээн зөвшөөрөх юм. Эрэгтэй эмэгтэй хүний ялгааг мэдэх бол аз жаргалд хүрэх зам харагдах болно. 

Гэр бүл бол нэг бөгөөд, үүрдийнх.

“Ингэхдээ аливаа төлөв даруу байдлаар бөгөөд дөлгөөн сэтгэлээр хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж, амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээгтүн. Та нар өөрсдийнхөө дуудлагын нэг найдвар дотор дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс.” (Ефес 4:2-4) 

Ижил төстэй номнууд (173)
1