Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Хувь хүний менежментийн дэвтэр
Зохиогч: Гун Бён Ху 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Хоосон ертөнцөөс бодит ертөнц рүү, одоо эргээд хоосон ертөнц рүү ирлээ. Энэ бол ийм аяллаас эргэж ирээд бичиж буй миний анхны ном билээ.

Идэвхтэй амьдарсан цаг үеэ эргэн харахад амьдрал яг л “салхи” шиг гэсэн бодол төрнө. Түүнийг зүгээр л хоосон салхи гэвэл хүн төрөлхтний ямар нэг зүйлийн талаар ярьж, үлдээх гэсэн хүслийг яаж ч чадахгүй бололтой. Тиймээс би дахин үзгээ барин ширээний ард ийнхүү сууж байна.

Амьсгалын тоогоор өөрчлөгдөж буй бизнесийн тавцангаас ертөнцийг харахад “хоосон ертөнц”-өөс олон талаар өөр байв. Хурд, амьдралын тэмцэл, ашиг орлого, тоо хэмжээ, үр дүн зэргээр хэмжигдэх тэр ертөнцөд хүмүүсийн дийлэнх нь зүгээр л тогтмол хэв маяг гээчийг олохын тулд хором бүрийг хэтэрхий завгүй өнгөрөөж байна гэсэн бодол төрнө. Гэхдээ энэ бүхэн надад аймар бас хөөрхийлөлтэй санагдах юм.

1989 оны 12 сар. Берлины хана нуран унаж байх үе. Хэдий ичмээр ч тухайн үед тэр бүхэн хүмүүст чухам юу илэрхийлээд байгааг би ойлгохгүй байв. Түүнээс хойшхи 10 жилд даяарчлал гэдэг үг бүх дэлхийг нөмөрсөн билээ. Мэдээж Солонгос ч түүнийг тойрсонгүй.

Мэдээлэл технологийн өндөр хөгжил бүх дэлхийг нэг сүлжээнд холболоо. Хүн бүр ертөнцийн хаа нэгтээ байгаа өөр хэн нэгэнтэй ашиг орлогоо хуваалцах болжээ. Мөн хүн тус бүрийн авьяас чадвар, мэдлэг, боловсрол маш өндөр хурдаар ямар ч хэрэггүй зүйл болон хувирч байна. Ирээдүйгээ төлөвлөх нь битгий хэл өнөөдөр яаж амьд үлдэх нь хэцүү болж хувирчээ.

Хөдөлмөрчдийн дийлэнх нь хором хормоор улам завгүй болон ирээдүйгээ бодох ч сөхөөгүй амьдарч байна. Мөн 50 гарав уу үгүй юу тэтгэвэрт гарахаас өөр аргагүй болно. Гэтэл хүний дундаж наслалт аль хэдийн 90 хүрчихээд байдаг. Ингээд л бид амьдарлаас 40 жилийн урамшуулал авч байгаа юм. За, тэгвэл бид яаж амьдрах вэ?

Би энэ номонд “Өөрийгөө хэрхэн удирдан зохион байгуулах вэ?", "Баталгаагүй ирээдүйд хэрхэн бэлдэх вэ?” гэсэн сэдвийг хөндөхийг хичээлээ. Сурч дуусаад амьдралын босго, ажлын хаалган дээр ирээд буй залуусаас авхуулаад нилээн хэдэн жил ажиллаж, амьдрал нь тодорхой хэмжээнд тогтворжсон хүмүүс гээд бүх хүний сэтгэлээ чилээж, толгойгоо гашилган байж амьдралдаа хэрэгжүүлэх ёстой зүйл бол “Хувь хүний менежмент (Self-management)” учраас л тэр шүү дээ.

“Хувь хүний менежмент" бол танд хичнээн хайртай эцэг эх, дотно найз нөхөр байсан ч орлож үл чадах зүйл юм. Зөвхөн хувь хүн өөрөө л өвөрлөж авч явах боломжтой, өөрийгөө удирдан зохион байгуулах ажил билээ.

Бидний өмнө эцэсгүй зурайх дэлхий ертөнцөд менежмент нь байгууллага, аж ахуй нэгж, улс оронд л хэрэглэгддэг зүйл биш. Менежмент нь тогтворжуулах аргаас гадна, амьдралын өргөн талаар урсан гарах амьдралын зарчим болох ёстой.

Бид одоо тогтсон хэв маягаар амьдрахын аргагүй ертөнцөд амьдарч байна. Хүчирхэг өрсөлдөөний гадна үлдсэн пүүс компаниуд оршин тогтнохын тулд илүү дэвшилтэт бүтэц, зохион байгуулалтад орохоос өөр аргагүй болжээ. Өөрөөр хэлбэл, бүтэц зохион байгуулалт нь пүүс компаниудад сонголт биш, харин гарцаагүй хэрэгжүүлэх ёстой зүйл болж хувирсан байна. Дахин хэлэхэд бидний найдаж, хүлээж буй зүйлээс ганц ч байхгүй тийм цаг үед бид амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй.

Энэ номонд “Гол цөмд нь анхаар”, “Гол цөм болох 20 хувь нь таны амжилтын ихэнхийг шийднэ” гэсэн 80/20 зарчмыг онолын хувьд дурдсан. Хувь хүн өөрийгөө удирдан зохион байгуулж, үр дүнд хүрэх, хэрэгжүүлэх боломжтой бодит стратеги юм. 80/20 зарчим хэдийгээр маш том гүүр мөн боловч түүнийг амьдралдаа хэрэгжүүлснээр амжилтанд хүрэх бодит ухагдахуунд гол анхаарлаа хандууллаа.

Цагийн менежмент, мэдлэгийн менежмент, эрүүл мэндийн менежмент, аз жаргалын менежмент, мөн харилцааны менежмент гэсэн 5 бүлэгтэй. Сайн уншвал цаг хугацаа, мэдлэг, эрүүл мэнд, аз жаргал, харилцааг зохион байгуулж удирдах шинэ санаа, арга барилтай болно гэдэгт итгэлтэй байна.

Мэдээж мэдэх, хэрэгжүүлэх хоёрын хооронд маш том ангал бий. Гэхдээ уншигч та өөрийнхөө зөв бурууг надтай хуваалцвал хэрэгжүүлнэ гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ойлгоно.

Энэ цаг үед надтай мөр зэрэгцэн амьдарч буй эрхэм уншигч танд энэ номыг дэлгэхийн хамт эрүүл энхийг хүсэн ерөөе.

Ижил төстэй номнууд (174)
1