Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Амьдралыг өөрчилдөг алсын хараа
Зохиогч: Ан Юнь Шиг 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6500₮
Номын товч

Балт зөгий 1 грамм зөгийн бал гаргахын тулд 125 цэцэгнээс бал цуглуулдаг. Тэд өвлийг давахын тулд тун завгүй ажилладаг. Нэгэн удаа ургамал судлаачид балт зөгийг өвөл болдоггүй халуун бүсэд аваачин ажиглалт хийжээ. Балт зөгий урьдын адил балаа Цуглуулсаар л байв. Магадгүй "удахгүй өвөл болох нь" гэж бодож байсан биз. Харин зөндөө бал цуглуулсан ч өвөл ирсэнгүй. Дулаан бүсэд цас орохгүй нь мэдээж шүү дээ.

Балт зөгийнүүд гэнэт залхуурч эхлэв. Бал нь дүүрсэн ч өвөл болохгүй учраас цаашдаа дахин бал цуглуулаад ч юу хийх билээ. Гэхдээ удалгүй өмнө огт болж байгаагүй хачирхалтай үзэгдэл бий болов. Зөгийнүүдийн зан араншин огцом өөрчлөгдөж, хүмүүс рүү дайрч эхэлжээ. Тэдэнд өвлийг давна гэсэн зорилго байхгүй болоход өөрсдийн үүргийг умартан залхуурч эхлээд зогсохгүй тун догшин, түрэмгий зантай болжээ.

Энэ нь зөвхөн зөгийнд л тохиолдсон явдал гэж бодож байгаа бол эндүүрч байна. Хүн төрөлхтөн ч гэсэн зорилго, алсын хараагүй бол хурц зантай болж, амархан уурлаж бухимдан, аливааг муугаар бодож эхэлдэг. Өнөөдөр гэр бүл, сургууль, нийгэмд төрөл бүрийн хүчирхийлэл газар авч байгаа нь хүмүүс зорилго, алсын хараагүй байгаатай шууд холбоотой. Бусдын алдааг чичлэн зааж, уучлахаас илүү өшөө авахыг урьтал болгож буй энэ нийгмийн ухамсар нь гарцаагүй алсын хараа, зорилгогүй амьдралын үр дүн юм.

Магадгүй танд бүхий л зүйл ядаргаатай санагдаж, хэн нэгэнд өөрийн эрхгүй уурлаж байгаа бол та яг одоо алсын хараа руу чиглэсэн зам дээр зогсож байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Алсын харааны замаас гарах үед бидний амьдрал хүндээс хүнд ачаа болж хувирдаг. Харин алсын харааны зам руу эргэн орох үед тухайн ачаа хөнгөрч, баяр хөөрөөр дүүрч, хүч чадалтай болно. Есүс биднийг тэр алсын харааны зам руу дуудаж байна.

Хүн бүрийн амьдралдаа хэзээ ч гээж болохгүй зүйл бол алсын хараа юм. Алсын хараа бол бидний амьдралын бүхий л талбарт хамгийн чухал үндэс буюу чиглүүлэгч гэрэл юм. Нэг хүний амьдралаар зогсохгүй бүх үйлчлэл, нийгмийн үйл ажиллагаа хүртэл алсын хараа нь хэр хатуу чанга, хөдлөшгүй байгаатай холбоотой байдаг. Ялангуяа залууст хандсан үйл ажиллагааны гол цөм нь тэдэнд алсын хараа, зорилгыг нь байнга дурдаж, сургаж, зааж өгөх явдал гэж хэлэхэд хилсдэхгүй.

Алсын хараа бол бидний энэ ертөнцөд төрсөн учир шалтгаан бөгөөд энэ цаг мөчид амьд байгаагийн утга учир билээ. Энэ бол алсын хараа билээ. Алсын хараагаа биелүүлэхийн тулд энэ хорв оод мэндэлсэн бид бол анхнаасаа түүнийг биелүүлэхийн төлөө бүтээгдсэн оршихуй юм. Бид алсын хараагаа тодорхойлж, түүнийг биелүүлэх замыг зөв сонгон явж чадвал амьдрал улам уужим болох болно.

Танд алсын хараа бий. Хараахан түүнийгээ тодорхойлж чадаагүй байгаа төдий юм. Энэхүү номонд Бурхан таныг бүтээсэн гол шалтгаан болох алсын харааг тодорхойлж чадах нарийн тодорхой аргуудыг дурдсан. Мөн тэрхүү алсын хараагаа хэрхэн биелүүлэх тухай ч бичихийг хичээлээ. Яавал таны амьдралаас арвин их үр жимс гарч болохыг олж мэдээсэй хэмээн хүсч байна.

Ижил төстэй номнууд (173)
1