Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Нийгэм, улс төр
Номын нэр: Алдагдсан үеийнхэн
Зохиогч: Б.Батбаяр /Баабар/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4400₮
Номын товч

Пакистаны элчин сайд саявтархан жуухаа өргөөд дараа нь УИХ- ын орлогч дарга Ж.Бямбадаржтой уулзжээ. Дарга дараа нь уг уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлэн хэлэхдээ Монгол Пакистаны парламент хоорондын харилцаа урьд үзэгдээгүй ихээр хөгжин, дотно харилцаатай болж байгааг шууд онцлон тэмдэглэж байлаа. Уржнан гэнэт засгийн эрхэнд гарч ирсэн Пакистаны Ерөнхийлөгч, генерал Мушараф урьдах Ерөнхий сайдаа төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн хэргээр шоронд хорьж шүүхээр оруулсан төдийгүй парламентын олон гишүүнийг хорьжээ. тэгэхээр Бямбадорж манай хоригдол гишүүдийг тэндхийн хоригдол гишүүдтэй сайн харилцаж байгааг хэлэв үү, эсвэл тэдний болон манай шинэ гишүүд дотно холбоотой болж байгааг тэмдэглэв үү гэдэг асуудлыг тод хэлэлгүй бүрхэгдүүллээ.

Гэвч дараа нь УИХ-ын нээлт дээр манай Ерөнхийлөгч нөхөр Н.Багабанди Монголд жинхэнэ ардчилал хөгжих нөхцөл одоо л нэг арай гэж бүрдээд байгааг баяртай тэмдэглэснээр асуудлыг нэлээд тод болголоо “Жинхэнэ ардчилал” гэдэг нэр томъёог түүхэнд гурван улстөрч л ихэд тодотгон тэмдэглэж ийм нэр томъёог улс төрийн толь бичигт лавтай хадаж өгчээ. Эхнийх нь а.гитлер. тэрээр 1933 онд төрийн эрх ардчилсан сонгуулиар авуутаа л германд “жинхэнэ ардчилал” буй болгоно, урьд нь байсан Ваймэрийн бүгд найрамдах улсад хуурамч ардчилал байв хэмээн тунхагласан ба “жинхэнэ ардчилал” гэдэг үгээ 1945 оны хавар Берлины бүнкерт үхэх хүртлээ давтан хэлж байв. Нөгөө нь и.В.сталин. тэрээр 1936 онд ЗХУ-ын шинэ Үндсэн хуулийг батлуулмагц хөрөнгөтний парламентын ардчилал бол хуурамч зүйл хэмээн багийг нь хуу татаж, шинэ Үндсэн хуулийн наран дор ЗХУ “жинхэнэ ардчиллыг” хөгжүүлнэ гэж зарлав. Зөвлөлтийн энэхүү “жинхэнэ ардчиллын” тухай улиглал 1991 он хүртэл үргэлжилж билээ. “Жинхэнэ ардчиллын” тухай номлолыг цааш үргэлжлүүлэгчээр мөнөөх Пакистаны Мушараф уржнангаас тодорсон юм. төрийн эргэлт хийсэндээ бантаж, дэлхийн хамтын нийгэмлэгт гадуурхагдахаас болгоомжилсон тэрээр “жинхэнэ ардчиллын” онолыг өнөөгийн нөхцөлд тааруулсан байдлаар цааш цогцлон хөгжүүлж, бараг л онолын нээлт шахуу юм ярьдаг болсон.

Ижил төстэй номнууд (18)
1