Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Нийгэм, улс төр
Номын нэр: Хэнтийн гурван тэнэг
Зохиогч: Б.Батбаяр /Баабар/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5300₮
Номын товч

2000 онд Ельцин буцаж, Путин ирлээ. Хэзээ нэг цагт Бээжинд Тэнгэрийг тэтгэсэн явж, Хэвт ёсны хаан тодрох нь Монголын дотоодын амьдралд маш чухал үйл явдал байлаа. Мөн энэ зуунд Сталин үхэж оронд нь хэн гарч ирж байгаа нь мэдэгдэхгүй Монголын улс төрийг баахан бужигнуулж байв. Ямар сайндаа Сталинийг үхэнгүүд Зөвлөлтийн их эзэнт улсад нэгдье гэсэн өргөдөл тэвэрсэн манай дарга нар Москвад Оросын удирдагчдын гайхлыг төрүүлж байхав дээ. Гэтэл Ельцин зайлж, сонгуулиар Путин гарч ирж буй нь өнөөгийн монголчуудад нэг их ач холбогдолгүй болчихжээ. Хэдэн жилийн өмнө өвгөн Ян Шэнкунь тэтгэвэртээ гарч “төгөлдөр хуурч” Зэнь Зяминь тодров. Дараа нь тэрээр тэтгэвэрт гарч Ху Жэнтаогийн ээлж ирэв. Аль алин нь бидэнд Хашимото Обучигаар, Обучи Козумигээр эсвэл Коль Шрөдэрээр, Шрөдэр Маркэлээр солигдож байгаагаас нэг их ялгаагүй болчихсон байгаа биз?1999 оны 12–р сарын эхээр Монголын ерөнхийлөгч Хиргис, Недерланд улсад айлчлаад Чех, Польшийн ардчилалын 10 жилийн ойд оролцоод буцах замдаа Москвагаар дайрч өнгөрөв. Гэвч ямар ч албан ба албан бус айлчлалд тооцогдохгүй энэ дайралтаа дотоодын суртал нэвтрүүлэгт ашиглах зорилгоор ихээхэн ач холбогдол өгч Ельцинтэй уулзах уулзалтыг өөрийгөө томоохон дипломатич гэж харуулах үндсэн шалтаг гэж тооцжээ. Уулзах ч яахав, уулзаж. Монголын ерөнхийлөгчийн гарыг атгасан Ельцин тэс хөндлөн харан

Ижил төстэй номнууд (18)
1