Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Нийгэм, улс төр
Номын нэр: Спотрын мастер МАО
Зохиогч: Б.Батбаяр /Баабар/ 
Эрхлэн гаргасан: "Нэпко" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5300₮
Номын товч

До яамны дэд сайд болсон эрхэм дүү Менх-Оргил Таны амрыг эрье. Танай Засгийн газар байгуулагдаад 100 хонолоо, баларсан сүйрсэн юм хүлээж авснаа зарлан улиглаж уйлж, дуулсаар юу ч хийлгүй, гурван сарыг авах шив дээ. Ганц ажил хийж яваа нь эрхэм дүү Таны бие л харагдах юм.

Та боловсролтой хүн, Өрнийн боловсрол эзэмшсэн манай залуучуудын анхдагчийн төлөөлөгч. Өнеегийн ертөнц хаахна яваа, хаашаа хандлага чиглэж байгааг ойлгохтойгоо хүн. Тиймдээ ч саяхан зурагтаар шууд ярилцлага хийхдээ Хадбаатар мэтийхийг нь бол алаад, дээрэлхээд хаячихаж байна билээ. Бөөсөнд хутга гэгчээр тэр муу амьтныг хэлэх үггүй болгож байна билээ л дээ. Та шар хэвлэлд их дургүй хүн юм, би ч дургүй. Ялгаатай нь та шар хэвлэл оршин тогтнох эрхгүй гэж үздэг бол би түүнийг нээлттэй нийгмийг дагаж явдаг гаж үзэгдэл гэж ойлгодог. Тэр дундаа манай шар хэвлэл гэдэг бол нийгмийнхээ ядруу сэтгэлгээнд таарсан тун ч болхи, бүдүүлэг эд л дээ. Гаргаж, эрхэлж «сурвалжлагч» хийж яваа улсыг нь ямар хүмүүс байдаг гэж санана! Мэргэжлийн сэтгүүлч ч байхгүй, ганц нэг дипломтой нь сургуульдаа лав муу сурдаг байсан биз. Наад Хадбаатар, Сэрүүлэг -ийн нэг цэргийн бага дарга хоёр бол манай шар хэвлэлийнхэн дундаа эрдэмтэн профессор нь гээд бод доо! Шар хэвлэлд монголоор зөв найруулчихсан ганц өгүүлбэр тааралддаггүй юм шүү дээ. Өгүүлбэр нь голдуу 2-6 үгийн дотор багтана. Сониндоо ч нэр өгч чадахгүй, «Урт чихт», «Хөх толбо», «Хүмүүсийн амьдрал» ч гэх шиг. Ямар шог зохиол, шүлгийн гарчиг биш дээ. Тэгэхээр эд хэвлэл, тэр дундаа чөлөөт хэвлэлийн утга учрыг ч ойлгоогүй, амьдралаа залгуулж яваа амьтад л даа. Зурагтад өгч байгаа рекламыг нь сонссон уу? «Эцгийгээ алаад худагт хийсэн хүүхэн, төрсөн охиноо хүчиндээд бэрээтгээр нүүрийг нь сийчсэн хүний тухай сонирхолтой материал уншина уу!» гэх маягтай. Эд сониндоо материал яаж олж цуглуулдаг тухай би өнгөрсен жил Сэтгэхүйн хөх толбо гэж өгүүлэл бичсэн, ямар хүчин зүйл эднийг ийм булай юм руу түлхдэг тухай Шударга ёсны төлөөх алалдаан гэж бас нэг өгүүлэл бичсэн, иймээс энэ тухай энд дахин нуршмааргүй байна. Эднийг Тантай нийлж суугаад муу хэлж, шоолж бахаа хангая гэвэл яриад барагдахгүй сайхан сэдэв л дээ. Даанч энэ ядарсан тархитай амьтдаар оролдоод өөр хийх юмгүй юм шиг загнах нь Та бид хоёрт зохихгүй байх аа.

Ижил төстэй номнууд (18)
1