Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Ногоолин хайрцаг
Зохиогч: Бажов.П 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Заводод ажил хийдэг манайхны хоёр хүн нэг өдөр газрын гарц үзэхээр явжээ. Тэдний хадлангийн газар Северушка голын тэртээ холхон байдагсан.

Амралтын өдөр таарсан бөгөөд сүрхий халуун, урьд өдөр нь бороо орсон, агаар чийглэг, тунгалаг байлаа. Хоёулаа Гумешкийн уурхайд ажил хийж, ногоолин, номин малтаж гаргана. Заримдаа талст аранжин зэс ч олдог байжээ.

Нэг нь гэрлээгүй залуухан хүү хэр нь нүдэнд нь хэдийнээ хөх цагариг сууж эхэлжээ. Нөгөө нь насаар ахимаг, зүдэрсэн байдал илт бөгөөд хоёр нүд нь сүүмийн хөхөрч, хацар нь хүртэл зэвхийрээд босох суухдаа ханиалгана.

Үүл манан суунаглаж, шувууд дэрхийн өндөрт хөөрч баясан жиргээд, ойд сэтгэл сэргэм сайхан байвч мань хоёр халуунд ядарч туйлдсаар Красногорын уурхай хүрчээ. Тэгэхэд тэр уурхайгаас төмрийн хүдэр авдаг байсан юм.

Тэс модны сүүдэрт ногоон дээр хэвтэнгүүт хоёулаа унтаж орхижээ. Хажуунаас нь хүн нудраад авах шиг болоход л залуу нь сая нэг юм сэрээд өндийж харвал том ургаа чулууны хажууханд овоолсон хүдэр дээр нэгэн бүсгүй буруу хараад сууж байж л дээ. Гэзгийг нь харвал залуухан бүсгүй бололтой гэнэ. Гэзэг нь хөхөмдөг хар өнгөтэй. Манай хүүхнүүдийн гэзэг шиг жодгоносон биш, ар нуруугий нь дагаад наалдчихсан мэт харагджээ. Гэзэгнийхээ үзүүрт ногоон гэвэл гэхээр бас улаан ч гэж хэлмээр тууз зангиджээ. Тэр тууз нь нэвт гэрэлтэж, зэс ялтас мэт хангинан дуугарах ажээ. Залуу, тэр бүсгүйн гэзгийг гайхан шохоорхохын сацуу цааш даамай ажиглавал намхан нуруутай болохоос аятайхан хүүхэн байлаа. Байж сууж ядан хөл доороо юм эрэх мэт тонгойсноо гэдийж, баруун зүүн хоёр тал руугаа ээлжлэн бөхөлзөж байснаа гэнэт босон харайж, гараа алдалснаа буцаж суугаад дахин тонголзох ажээ. Нэг үгээр хэлэхэд өрөмний өт шиг хүүхэн байв. Аман дотроо юм шулганах нь дуулдавч ямар хэлээр ярьж байгаа нь үл ойлгогдох бөгөөд хэнтэй ярьж байгаа нь үл үзэгдэнэ. Үргэлж инээхийг нь бодвол их л зугаатай байгаа бололтой. Залуу үг хэлэн завдсан боловч,

Ижил төстэй номнууд (273)
1