Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Оюунлаг загвар
Зохиогч: Хадаа.Ж 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

ДЭЛХИЙ дээрх бүх амьдралын хэлбэр, түүний дотор биднийг манай галаксийн өөр нэг хэсгийн дэвшилтэт гаригийн хүн төрөлт эрдэмтэд бүтээжээ. Тэд ДНХ-ийн генетик инженерчлэлийн нарийн арга техникийг ашиглан ийнхүү бүтээсэн бөгөөд бид тэдний хөгжил дэвшлийн түвшинд ойртон буй энэ үед тэд дэлхийн гол гол удирдагч нар, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй нээлттэй уулзалт хийхээр эргэн ирэхийг хүсч байна...

Эдгээр нь зохиогч Клауде Раэлийн Харь гаригийнханы захиас номонд онцлон тэмдэглэсэн гол утга санаа юм. Түүний яриагаар, "Элохим" гэж өөрсдийгөө нэрлэдэг тэдгээр эрдэмтэд Иерусалемийн ойролцоо тэдэнд зориулж байгуулан аюулгүй байдлыг сайтар хангасан элчин төлөөлөгчийн газарт буухыг хүсч байгаа ажээ. Тэдний гол зорилго бол өөр бусад гариг ертөнц дээр амьдрал бүтээх нь тэдний төдийгүй бидний ч хувь тавилан болохыг бидэнд ойлгуулж мэдүүлж явдал гэж Раэл ярьж байна.

Тэрээр Францын нэгэн зах хязгаар мужид анх ҮМНБ (Үл мэдэгдэх нисдэг биет) газардахыг олж харснаас хойшхи хэд хэдэн нүүр тулсан уулзалтаар анхны мэдээллүүдээ авсан тухайгаа дүрсэлжээ. Түүнээс хойш хоёр жилийн дараа өмнөхтэй төстэй харь гаригийн хөлөгт түүнийг суулгаж, Элохимийн гаригт аваачиж товч үзүүлж танилцуулсан гэж тэр ярьдаг. Энэ үеэс хойш тэр дэлхийн таван тивээр явж, семинар зохион байгуулан, бясалгалын арга барилыг заан сургаж байгаа бөгөөд харь гаригийнхан өөрсдийнх шигээ гайхамшигт ирээдүйд биднийг бэлтгүүлэх зорилгоор түүнд энэ аргыг зааж өвлүүлсэн ажээ.

Дэлхийн бүх гол шашины аугаа их гэгээнтнүүд ч бас үүнтэй ижил далд уулзалтуудаар Элохимтай холбоо тогтоож, өөрийн эрин зуунд тохирох заавар удирдамж бүхий захиасууд авч байсан гэж тэр батлан өгүүлдэг. Харин харь гаригийнханы хувьд асар урт удаан хугацааны туршид биднийг итгэл үнэмшилээ энэхүү ойлголтоор солих боломж олгож байсан бөгөөд энэ бол тэдний сүүлчийн захиас юм хэмээн Раэл өгүүлж байна.

Хэрвээ цаг нь ирж Раэлийн өгүүлж байсан зүйлс үнэн болохын цагт энэхүү Харь гаригийнханы захиас номонд нууцыг нь илчлэн зарласан зүйлсийн агуу ач холбогдолоор уг номыг эдүгээ буюу аль ч үеийн хамгийн чухал номын нэг болгож болох юм.

Ижил төстэй номнууд (174)
1