Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Харь хэлний хатуу самар цөмөгчдөд
Зохиогч: Дашдондов.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Харь хэлд хорхойсон дурлаж, хатуу самрыг нь цөмж чөмгийг нь амтлан башийж, шинээр эзэмших хэлнийхээ шимийг хүртэж, шидийг нь үзэх гэсэн чин хүсэл, чиглэсэн зорилготой, оргилуун эрмэлзэл, даргилуун тэмүүлэлтэй, эрдэмд шамдах эрүүл бодол, саруул ухаантай тийм тэнгэрлэг хүмүүст тухайлан зориулж нэгэн бүтээл зориуд шинээр зэхэж, ширж баринтаглан барих юмсан гэсэн санаагаа сая л арай хийн амжуулан гүйцэлдүүлж ард нь гарав. Ингэхийн сацуу урьд өмнө нь миний номонд орсон зарим нэг материалыг уншигчийн хүсэлтээр энд бага сага баяжуулж багтаав.

Номыг хэнд зориулснаа дээр онцлоод ярьчихлаа. Одоо хэнд зориулаагүйг хэлье юу. Харь хэл сурахыг хялбарт бодож, түүнийг хүйтэн цай залгилж, зайдан моринд мордох лугаа нимгэнд санаж хөнгөнд тооцож, хайш яайш хандах буюу доторлох байтугай гадарлаа ч үгүй атлаа гадилахыг урьдал болгодог хэт гэнэн хүмүүст бол энэ ном хэрэггүй л болов уу. Биеэ зовоохгүйгээр хэл сурна гэдэгт би л хувьдаа итгэдэггүй.

“Уйгагүй хүн уулыг ч нүхлэнэ, тэвчээртэй хүн тэвнээр ч худаг лайдна” гэсэн үгэнд үнэн голоосоо дуртай. “Харь хэлний хатуу самар цөмөгчдөд” хэмээн эл номыг нэрлэхэд хүрсний наадахь учир нарийн, цаадахь утга нь цаглашгүй гэснээр өмнөтгөлийг өндөрлье.

Ижил төстэй номнууд (31)
1