Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Монгол - Англи өвөрмөц хэлц, Хэллэгийн толь
Зохиогч: Дашдондов.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Орчуулах үйлсэд оролцогч нөхөд, хүн зоны ойлголцоход хүчин зүтгэгч хэлмэрчид, улмаар үгийн сүрэг гилж, утгын таяг тулан хэвлэл, мэдээллийн хэцүү албыг залгуулж явдаг сэтгүүлч, бичиг соёлын мэргэд хийгээд ер хэл сонирхогч хэн бүхний хэрэгцээнд зориулж “Монгол-англи өвөрмөц хэлц, хэллэгийн толь” бичгийн гуравдахь хэвлэлийг зэхэж гаргалаа. Энэ бол энгийн нэгэн толь бичиг биш. Аливаа хэлний аль адармаатай нарийн нюанс бүхий элемент болох өвөрмөц, хэвшмэл хэлц, хэллэгээс бүтсэнээрээ бусад ямарч толиос ялгагадах онцлогтой тул түүнийг хийхэд ч хэцүү байлаа.

Хэцүү нь юундаа байна вэ гэвэл ил байгаа дан утгыг бус далд нуугдмал давхар утгыг нээж тайлах, тэгэхийн тулд тохирох эквивалентыг нь олж оноох нь үгийг үгээр махчилж орчуулахаас төвөгтэй байв. Тиймээс ч хэлэхэд амар, хийхэд хэцүүгийн зовлонг хэрдээ эдлэв. Олоон жилийн өмнө академич Ц.Дамдинсүрэн гуай “Толь гэдэг хэцүү ажил, перец гэдэг халуун ногоо” гэсэн хачин сонин содон өгүүлэл бичиж түмнийг шуугиулахдаа түүнд толь бичиг бэлтгэхийн түмэн зовлон, мянган бэрхийг өгүүлсэн нь одоо орой руу оров.

Монгол англи өвөрмөц хэллэгийн энэхүү тольд асар их ач холбогдол өгч сайхан сайхан санаа харамгүй хэлж хайрласан Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Академич, Доктор, профессор Д.Төмөртогоо, сайхь толийг сэтгэл гаргаж, шимтэн үзэж, шүүтгэн нягталснаар барахгүй жинхэнэ шинжлэх ухаанчаар сэтгэж, жирийн бус нарийн жинтэй үг хэлж үнэлэлт өгсөн Монгол улсын гавъяат багш, хэл шинжлэлийн ухааны Доктор, профессор Б.Чулуундорж болон түрүү нь хоёрын зэрэг толь дээр хамтарч байсанчлан энэ удаа ч элбэлцэн хамжилцаж халуун тус хүргэсэн эрдэм номын эрхэм анд Х.Наранхүү нарт гялайлаа.

Ижил төстэй номнууд (31)
1