Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Удирдан манлайлах эрх
Зохиогч: Буяндэлгэр.П 
Эрхлэн гаргасан: Оюуны Соронз Паблишинг
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

Удирдан хөтлөх эрхийг хэрхэн олж авах вэ?

Сайн захирагч боловч сайн удирдагч байж чаддаггүй олон захирагч өөрийгөө удирдагч гэж андуурдаг. Яагаад гэвэл удирдах нь захирахаас огт өөр ажил. Удирдах эрхийг сонгогдож эсвэл томилогдсоноор олж авдаггүй. онцолж хэлбэл байр суурь, албан тушаал, цол хэргэмтэй хүн бүр бусдыг удирдан манлайлах эрхтэй гэсэн үг бишээ. Яг үнэндээ хөтлөн удирдах эрх нь нас ахиж туршлага хуримтлахын хэрээр ч аяндаа ирдэг зүйл биш билээ. Өөрөөр хэлбэл хөтлөн удирдах эрх нь хэнд ч олгогддоггүй харин удирдах эрхийг хүн зөвхөн өөрийн зүтгэлээр л олж авдаг бөгөөд цаг хугацаа шаарддаг.

Нэгэн сэтгүүлч: 1991 онд иракт “Цөлийн шуурга”ыг удирдсан гинерал Шварцкопоос “анУ-ын дайсан хэн бэ?” гэж асуухад “нулимс байхгүй удирдагчид энэ улсын дайсан” гэж хариулжээ. албан тушаалт удирдагчийн аюулгүй байдал нь авъяас чадварт биш, зэрэг цолонд тулгуурладаг. албан тушаалд томилогдсоны улмаас хүн “Хяналтаа тогтоож” мөн “эрх мэдэл ба давуу талтай” байж болно. гэвч жинхэнэ удирдлага нь эрх мэдэлтэй, зохистой үр дүнг авчрах техникийн сургалт эзэмшсэнээс ч илүү, бусад хүмүүс таныг баяртайгаар бат итгэлтэйгээр дагаж байна уу? гэдэгт оршино.

Ихэнх хүмүүс удирдлагыг дагалдагч олж авах чадвар гэдгээр нь биш харин байр суурь олж авах чадвар гэж андуу тодорхойлдог. ийнхүү байр суурь, зэрэг цолны улмаас өөрийгөө удирдагч болчихсон гэж бодон төөрч яваа хүн цөөнгүй. Хүч чадлыг том голтой зүйрлэж болно. тэр гол эрэг дотор байхдаа үзэсгэлэнтэй, бас ашигтай. Харин хүрээгээ даван урсвал сүйрэл авчирна.

Түүх бидэнд: “Буруу эрх мэдэл нь, хүч чадлын буруу хэрэглээ руу, эрх мэдлийн буруу хандлага нь эрх мэдлийн алдагдал руу хөтөлдөг гэдгийг хүүрнэдэг.

1. Муу хүн эрх мэдлийг авбал амьдралыг муугаар удирдаж эхэлдэг

2. эрх мэдлийг буруу ашиглавал амьдрал буруу эргэж эхэлдэг

3. Буруу хүнд эрх мэдэл өгвөл буруу замаар дагуулж эхэлдэг

4. Сул дорой хүнд эрх мэдлийг өгвөл дарлан тулгах замаар эрх мэдлээ хамгаалдаг гэх мэт эрх мэдлийн буруу хэрэглээг тоолоод баршгүй.

“Бүх хүнд сул тал байдаг.

Хэрэв та хэн нэгний мөн чанарыг шалгахыг хүсвэл түүнд эрх мэдэл өг”

Абрахам Линколн

Ижил төстэй номнууд (174)
1