Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Хувь хүний хөгжлийн сонжоо
Зохиогч: Эмпати-Ертөнц ХХК 
Эрхлэн гаргасан: Эмпати-Ертөнц ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6500₮
Номын товч

Энэхүү номыг зохиогч Абдуллах Доган Турк улсын Бурса хотод дунд сургууль төгсөөд Анкара хотын их сургуулийн инженерийн ангид суралцсан юм.

А. Доган хүүхэд байхаасаа бичих, хэвлэх ажилд тун сонирхолтой нэгэн байжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа сонин сэтгүүлийн ажилд оролцож, өөрийн хийсэн бүтээлээсээ нийтлүүлдэг байв. А. Доган гоц ухаантны сургуульд сурч, ой тогтоолтын дамжаа бас төгсчээ. Идэр залуу оюутан байхаасаа сэтгэлзүй болон хувь хүний хөгжлийн талаар судалж, сухснаа амьдралд хэрэгжүүлж семинар хийж, лекц уншдаг байж. Тэрээр энэ ажилдаа шамдсаар одоо хүний хөгжлийн авъяаслаг мэргэжилтнүүдийн нэг болсон байна.

А. Доган төрөлх хэлнээсээ гадна Англи, Солонгос, Араб хэлийг төгс эзэмшжээ. Түүний "Удамшил хаашаа яарна вэ?" анхны ном нь уншигчдын таашаалд үлэмж нийцэж богино хугацаанд хэд дахин хэвлэгджээ.

А. Доганы дараагийн бүтээлүүд "Амжилт хүүхэд төрүүлэв", "Хиймэл оюун ухаан буюу XXI зууны технологи" нь ч хүмүүсийн хамгийн ихээр уншдаг номууд болсон юм.

Тэрээр Солонгосын Кёнгхэ их сургуульд "XXI зууны удирдлага" сэдвээр хичээл зааж лекц бүтээлүүд нь англи, солонгос хэлээр хэвлэгджээ.

А. Доган энэ ажил судалгаагаа амжилттай үргэлжлүүлж 2002 оноос хойш Солонгос улсад ажиллаж амьдарч байна.

А.Доган уншигч олонтойгоо байнга харилцаатай байхын тулд www. basariyolu.com вэб хаягийг өөрөө удирдан ажиллуулдаг билээ. Энэхүү вэб хуудас нь 3 хэл дээр байдаг бөгөөд Туркийн хамгийн түгээмэл, алдартай, хувь хүний хөгжил-удирдлагын вэб хуудас юм.

Ижил төстэй номнууд (174)
1