Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Мал амьтанг эмчлэхүй мал зүйн гарын авлага
Зохиогч: Даваасүрэн.О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Монгол улсад 150 мянган малчин өрхийн 311 мянган малчин 40,9 сая малыг маллаж мах, сүү, цагаан идээ, малын гаралтай түүхий эд бэлтгэж байна. Нийт малчдын 50 гаруй хувь нь 35 хүртэлх насны, 13 хувь нь өндөр настан ахмадууд байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэлт багасч мал оторлолт бэлчээр сэлгэн мал таргалуулдаг отрын аян бараг үгүй болж өвөлжөө хаваржаанаас 1-2 удаа л бэлчээр сэлгэх болов.

Малд махан тарга авуулалт оторлолт сайн хийхгүйгээс түр зуурын өөхөн тарга авч тэр нь өвөл хаврын тарчиг улиралд цас их бэлчээр хомсдлоор турж мал олноор өвчилж хорогдоход хүрэх болов.

Сүүлийн зарим жилүүдийн судалгаанаас үзэхэд 13 аймгийн 157 суманд 11 сая мал хорогдож 370 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Малын элдэв халдвартай халдваргүй өвчин давтагдсаар малчин малын эмч хоёр буруутсаар ирсэн билээ. Малын хорогдлын шалтгааныг гэнтийн аюул, өвчин, малчин, удирдлага мэргэжилтний хариуцлага гэсэн 4-н ангиллаар тооцох ёстой билээ. Энэ талаар хариуцлага тооцож буй мэдээлэл хомс байна. Мал хувьд очсон нэрээр мэдлэг чадвар хүн хүч хашаа бэлчээр тэжээл хангамж муу зарим малчид хэлмэгдэж байна. Эдгээр малчдад мал төрийн хамгаалалтад байх ёстой үндсэн хуулийн заалтын дагуу хашаа, худаг ус,бэлчээр,тэжээл зэргийн дутагдал гачигдлыг судалж төрөөс туслах зайлшгүй шаардлага гарсаар байна.

Монгол улсад гэрийн тэжээвэр 4 амьтдаас 5 зүйлийн халдварт шимэгч хорхойн өвчний үүсгэгчийг анх удаа илрүүлэн зүйлийн тодорхойлолт,эмчлэн сэргийлэлтийн бичиглэлийг би хийсэн юм. Мөн түүнчлэн зүүн бүсийн аймгуудын мал амьтнаас 63 зүйлийн шимэгч хорхой илрүүлэн, паразит фаун тогтоосон ба 24 зүйлийн шимэгч хорхойг бүс нутгийн мал амьтдаас шинээр илрүүлсэн бичиглэл хийж тэмцэх арга хэмжээний зөвлөмж өгсөн.

Малын хорогдлын шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй хариуцлага тооцдог төрийн механизм үгүйлэгдэж байна. Улсын мал эмнэлгийн албанд 2700 гаруй малын эмч нар ажиллаж байгаа нь малын тоо нутаг дэвсгэртэй харьцуулахад хүрэлцэхгүй байна. Мал эмнэлгийн төлбөрт үйлчилгээг цөөн малтай ядуу малчид авч чадахгүй байдал гардаг. Урьд цагт малын эмч оточ малчид мал өвчлөхөд ардын эмчилгээний аргууд хэрэглэдэг байсан нь одоо цагт ховордов.Есөн төрлийн мал амьтны түгээмэл тохиолддог 130 гаруй нэрийн өвчнүүд түүнийг ангаах уламжлалт амьтан ургамлын гаралтай зүйл,ханаж хатгах домнох зэрэг эмийн бус эмчилгээ,эх орны ба импортын сонгодог үйлчилгээт эмүүдээр бүх төрлийн элдэв өвчнүүдийг эмчлэн богино хугацаанд эрүүлжүүлэх боломжийг энэхүү ном уншигч таньд өгөх болно.Уншигч та эмчилгээний олон аргуудыг хослуулан хэрэглэвэл илүү үр дүнд хүрнэ.Номонд гадаад дотоодын эрдэмтдийн бүтээлүүдээс иш татан зарим ном судрын үг нэрийг орчин үеийн нэрлэлд оруулах, гадаад хэлнээс орчуулах өөрийн дөчөөд жил мал эмнэлгийн албанд зүтгэсэн судалгаа туршлага зэргээс тусган оруулсан. Малын эм зүйч Ж.Батхүү эх орны ба импортын орчин үеийн эмийн эмчилгээний лавлагаанаас бичилцэн тусалсанд талархая.Эмийн лавлагаанд малд эм олгосноос хойш мах сүүг хүнсэнд хэрэглэхийг хориглох хугацааг хүснэгтээр зааж өгсөн нь малын эмч нараас хүнийг химийн бодист мах сүү тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнээр хордох,ужиг өвчтэй болохоос сэргийлэх чухал мэдэгдэхүүн олгох анхны хэсэгчилсэн эмхтгэл лавлах юм.

Ижил төстэй номнууд (75)
1