Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Адуу, хүлэгч, уяачдын ном
Зохиогч: Даваасүрэн.О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Ахмад малын их эмч, ЭШ ажилтан, багш, уяач, анд нөхөр маань залуу уяач, хүлэгч, адууч, малчид болон адууны элдэв өвчний анагаах эрдэмд суралцахыг сонирхсон оточ санитар (эмч) болох хүмүүс уншигчдынхаа мэргэн оюунд буян хуруулах, мэдлэг олгох гарын авлага номоо толилуулж байна.Ном бүтээгч нөхөр маань малын их эмч мэргэжлээр ОХУ, монголд суралцан төгсч сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгчээс эхлэн бүсийн мал эмнэлгийн лабораторийн шинжлэгч их эмч, эрдэм шинжилгээний ажилтан, захирал, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, ШСТТ СУРГУУЛЬД БАГШ, ХЦ-ийн отрядад албаны дарга зэрэг мал бүхий иргэн, ААНэгж, сум аймаг хотод буй бүхийл нэгж салбарт мал сүргийг эрүүлжүүлэх нүсэр том хүрээт хүчир ажил үйлст дөчөөд жил мэдлэг мэргэжлийн ур чадвараа цаг нар харалгүй зориулж ирсэн ХХАА-н тэргүүний ажилтан, ахмад эш ажилтан сэхээтэн юм. Адуу малын талаар сурч мэдэх, түүнээ бусдад түгээхийн тулд хичээн ородлого санаачлага зүтгэл гарган бүтээсэн, энэхүү номын тэргүүн хэсэг I-V бүлэгт:

- Хурдан хүлгийн угшил шинж, түүх домог, уяа сойлгын гурван арга хэлбэр, адуу ажнай хүлгийн тухай шилдэг шүлэг дуунуудаас шигшин оруулжээ. Дэд хэсэг VI бүлэгт адуун сүрэг ажнай хүлгийн элдэв эмгэг согогыг анагаах ардын болон гадаадын эмчилгээний аргуудыг товч ойлгоцтой зураг тайлбартай хйисэн нь багш хүн сургалтын сурах бичиг болгохыг зорьсон нь ил.

Гутгаар хэсэг VII бүлэгт: Мал эмнэлэг, мал аж ахуйн товч лавлахад ардчиллаар устгагдсан зоотехникийн албаны талаарх мэдлэг олгох олон төрлийн норматив стандарт үзүүлэлтүүдийг товч хүснэгтээр харуулсан нь онолын товч лавлах болжээ. Малчны хот, сүргийн бэлчээр, уяачийн галд адууны эмгэг эмчлэх эмчилгээний ханаж хатгах арга, дом засал, эмийн ургамлаар анагаах зэрэг уламжлалт эмчилгээг сэргээн хэрэглэхэд ухаарахын учиг дээр уншиж ойлгоход товч хялбар, хэрэглэх багаж, материал нь гар, гэр хоёрт ойр байдаг. Уяач хүлэгч малчдын өдөр тутам ажил амьдралд тохиолдох адуу малын эмгэг анагаахад чухал оюуны хөрөнгө оруулалт болохуйцаар бүтээжээ.Танхил багаасаа хурдан хүлгийн зоонд өсч адууч хүлэгч,уяач, судлаач, эмгэг эмчлэгч эмч, адуу нийгэмлэг, ММСУХ, Морины комисс гээд адуутай холбоотой бүх үйл хэрэгт зүтгэж ирсэн, онол номын арвин их хур,арга билэг ухааны судалбартай бөгөөд урлаг соёл, яруу найраг, дуу хуурын авъяастай, ном бүтээлтэй...Судлаач, уран бүтээлч бөгөөд хэн хүмүүст МАА-н мэдлэг олгохын төлөө номуудаа илгээдэг онцлогтой. 1990-ээд онд ардчиллын салхи амьдаар сэвэлзэж хоршоолох хөдөлгөөний сүр хүчээр зангидсан нийгмийн өмч хувьд шилжиж, олон гүрний хилийн хорио нээгдэснээр бидний амьдрал дунд даяаршил уламжлал хоёр зуузай холбон орж ирсэн. Уламжлал ард түмний сэтгэл, амьдралд оршсоор хэдий ч үзэл суртлын туган дор нуугдаж байсаан. Арчилгаа маллагааны муугаас хорогдуулвал төлүүлнэ гэх сүржин хйисвэр үзэл дор малчинг зовоосон нэгдлийн малд хорогдол их гардаг байсаан. Тэр нь “миний юм” гэх сэтгэл дутсаных байсан.Мал малчдад очиж үрэгдэл хорогдол багассан.Энэ нь эзэн хүн, өвчилсөн, бэртсэн, хөгширсөн малаа яахаа өөрөө шийддэг болсонтой нягт уялдсан хэрэг. Өнөө үед Байгалийн давагдашгүй хүчин зүйлд л нэрвэгдээгүй бол малын хорогдол бага гарах болсон хэдий ч зарим аймаг, сум, баг, суурьт адууны эмгэг өвчлөл үзэгдсээр үргэлжилсээр буйд эмч би эмзэглэн, эрдэнэт хүлэг нүд анихыг харж ,харамсан гашуудан нүдний нулимс аяндаа гарч байсан. Адуу хүлгийн элдэв өвчин, зүй бус хорогдлын шалтгааныг нарийвчлан судалж түүнээс эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх талаар улсын хэмжээнд авах арга хэмжээний заавар зөвлөмж сурталчилгаа сургалт дутагдалтай байгааг яам, ММЭХ, ММСУХ бусад холбогдох хуулийн этгээд анхаарвал зохино. Мянга мянганы тэртээгээс хүлэг морьдоо эрхэмлэн дээдэлж, хийморь нь босоо яваа уяа ч түмний минь зүтгэл аз хийморь нь тэнгэрт тугтай, газарт туурайтантай мөнхрөх болтугай .

Осорын Цэрэндаш

МЗЭ-н гишүүн, МСХ-ны ган үзэгтэн сэтгүүлч,

“малын доктар”, зохиолч, яруу найрагч

Ижил төстэй номнууд (75)
1