Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: Улирал ба Зохиолч /Дугаар-8/
Зохиогч: Нямаа.Дан 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Уран зохиолын шилдэг цомирлог-  “Улирал ба Зохиолч” сэтгүүлиийн №8 дугаараас    Төрийн шагналт ,эрдэмтэн зохиолч Б.Ринчениий мэндлэсний 110 жилийн  ойд зориулсан   намтар цадиг,  эсээ болон  хүү  академич Б. Барсболдын сонирхолтой  дурсамж, ардын уран зохиолч Б.Баастын  сэтгүүлд хандсан амин үг,   түүхч, зохиолч Н.Нагаанбуугийн  “Улаанбаатар”уянгын тууж,   их сэтгэгч, гүн ухаантан, зохиолч Д.Урианхайн  “Ханануудын амьдрал”ганц хүний абсурд  жүжиг, яруу найрагч Н.Нямдоржоос  Горькийн сургуулийн оюутан Д.Нямаа, Д.Гармаа, П.Лувсанцэрэн, Галбадрах  нарт  бичсэн захидал, нэрт  зохиолч  Н.Банзрагчийн   “Зам” роман тэргүүт бусад зохиол хэрхэн төрсөн тухай түүх, Японы сонгодог зохиолч Дазай  Осамүгийн өгүүллэг, 2015 оны нобелийн шагналт зохиолч Светлана Алексевичийн ярилцлага,  энэ жил  байгуулагдсаныхаа  55 жилийн ойгоо тэмдэглэж байгаа  уран зохиолын “Цалиг онгод” дугуйлангийнханы шинэ уран бүтээлийн дээжис, Д.Нацагдоржийн шагналт  зохиолч Д.Энхболдын “Өвс ногоо аниргүй” номонд  судлаач Г. Батсуурийн бичсэн шүүмж зэрэг сонирхолтой  материалууд оржээ.  Мөн уламжлалт “Монгол туургатны яруу найраг”  “Зохиолчдын наргиан”, Маамуу нааш ир” булан булангууд ч шинэ хуудсаа дэлгэсэн байна.

        “Улирал ба Зохиолч”  сэтгүүл  дугаарын  онцлох зохиолчоороо  МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт  яруу найрагч  Г.Мэнд-Ооёог , онцлох номоор   МЗЭ-ийн шагналт зохиолч  Б.Баярсайханы  “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр”  номуудыг  тодруулжээ.

 

Ижил төстэй номнууд (21)
1