Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: Улирал ба Зохиолч /Дугаар-7/
Зохиогч: Нямаа.Дан 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Уран зохиолын шилдэг цомирлог  “Улирал ба Зохиолч” сэтгүүлиийн №7 дугаараас  Хөдөлмөрийн баатар зохиолч Л.Түдэвийн  “Бэр нь хүргэнээ, хүргэн нь бэрээ зодсон нь” эсээ, ардын уран зохиолч С. Дашдооровоос  С.Лочин, С.Пүрэв нарт бичсэн захидал, зохиолч С.Товуудоржийн  тэмдэглэлийн дэвтэрээс  сонгосон “Зохиолч Д.Намдагийн эхийн талынхан”  сонирхолтой тэмдэглэл,  энэ жил мэндэлснийх нь 90 жилийнх нь ой тохиож байгаа  монголын үргэлжилсэн үгийн хөх сүмбэр оргилуудын  нэг  Д.Нацагдоржийн шагналт зохиолч Намсрайн Банзрагчийн тухай  зохиолч нөхөд болон  охидынх нь гэгээлэг дурсамж , профессор, судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын  зохиолч П.Баярсайханы бүтээлд хийсэн онцгой содон ажиглалт, шинжлэл бүхий  “Төгсөөгүй захидлын  төгсгөл буюу “Хөх туурийн тал” дахь “Хүн гөрөөсний бодлогошрол” шүүмж , авьяаслаг яруу найрагч, орчуулагч Б.Баясгалангийн орчуулсан  2013 оны  утга зохиолын нобелийн шагналт, канадын нэрт зохиолч  Элис Энн Мунрогийн    үгүүллэг,эдүгээ цагийн  дэлхийн алдартнуудын нэгэн “Алхимич” романы зохиогч,  Бразилийн нэрт зохиолч Пауло  Коэльогийн  ярилцлага , тэрчлэн уламжлал ёсоор дэлхийн монгол туургатнуудын яруу найрагчтай танилцаж болном бүлгээ.

        Энэ дугаарын онцлох зохиолчоор  МУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичигийн шинжлэх ухааны доктор,профессор, эрдэмтэн яруу найрагч Сэндэнжавын Дулам, онцлох номоор Бүх Оросын  утга зохиолын шагналт зохиолч, орчуулагч Х. Хангайсайхны эрхлэн гаргадаг “Дэлхийн яруу найраг” цувралыг тодруулжээ.

Ижил төстэй номнууд (21)
1