Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: Улирал ба Зохиолч /Дугаар-6/
Зохиогч: Нямаа.Дан 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Уран зохиолын шилдэг цомирлог- “УЛИРАЛ ба ЗОХИОЛЧ” сэтгүүлийн  №6 дугаарт   доктор профессор Ч. Жачингийн  бичсэн  Ашид мөнхийн  “АЛТАН СУРГААЛ” гэхийн учир-  судалгааны бүтээл, Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн  Боржигоны бор тал шүлэг,  МЗЭ-ийн шагналт зохиолч Бя.Энхтуяагийн  “ТАЛ ЗООСНЫ ДУУЛЬ- тууж, доктор профессор Цэндийн Эрдэнэбатын нэрт эрдэмтэн Чой.Лувсанжавт бичсэн захидал,  Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С.Дашдооровын 80  насны ойд зориулсан  “Айлын хүүхэн Алигэрмааг амилуулсан-авьяастан” - хөрөг, Японы сонгодог зохиолч  Накажима  Ацушигийн  өгүүллэг, “Шөнийн талд адуу янцгаана”-зохиол төрсөн түүх, Хөдөлмөрийн баатар, АУЗ Д.Пүрэвдорж агсны “Чингис”  шүлгийн тухай “Хар домогт өртсөн нэгэн  гайхамшигт шүлгийн тухай”-гэсэн  Л. Нямаа, Ш.Цэрэнпил нарын хамтран бичсэн сонирхолтой  өгүүлэл,21-р зууны анхны роман  “Хазаар хэлний толь бичиг” романыг зохиогч Сербийн  алдарт зохиолч Милорид Павичийн ярилцлага  зэрэг онц сонирхолтой материалууд оржээ.

       Тэрчлэн уламжлалт  “Онол,судлал,шүүмж”, “Тэмдэглэлийн дэвтэр” “Эсээ” ,  “Яруу найраг”, “Үгүүллэг”, “Сүүтэй дөрөө” “Монгол туургатны яруу найраг”,  “Маамуу нааш ир”, “ Наргиа” зэрэг  булангуудад ч  шинэ , сонирхолтой, онц содон,  шидээвэр бүтээлүүд тавигдсан байна. 

          Энэ удаагийн дугаарын онцлох зохиолчоор  Д. Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, онцлох номоор  мөн Д. Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Авгаржин Жа.Баяржаргалын  18-р ном  “Дүрст чимгийн хас хүрдэн” ном тодорчээ.  

Ижил төстэй номнууд (21)
1