Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сэтгүүл
Номын нэр: Улирал ба Зохиолч /Дугаар-2/
Зохиогч: Нямаа.Дан 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

  “Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай  Уран зохиолын   “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн   №02  дугаараас   “Хүн төрлөхтний соёлын эрдэнэс Жангар тууль” судалгааны өгүүлэл, СГЗ, Д.Нацагдоржийн  шагналт зохиолч До. Цэнджавын “Өнцөгдсөн сэнтий”  тууж, Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн “Уянга гоо” найраглал, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайханы “Намар оройн бороо”, өгүүллэг, МЗЭ-ийн шагналт  яруу найрагч Б.Мягмаржав, Монголын үндэсний Чөлөөт зохиолчдын Холбооны шагналт  яруу найрагч Ба. Энхтуяа  нарын шинэ шүлгүүд,  төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар агсны гэргийдээ бичсэн шүлэг, яруу найрагч Эрээнцавын  эвдрээгүй найрагч Д.Нямсүрэнгийн зохиолч Н.Даваадашид бичсэн захидал,  Жан Пол Сартрын сонирхолтой ярилцлага, Жеймс Жойсийн өгүүллэгүүд, А.С. Пушкины  “Поэту” сонет зэрэг  монголын болон  дэлхийн утга зохиолын  шилдэг  бүтээлүүд багтжээ. “Улирал ба зохиолч” сэтгүүл энэ дугаарынхаа онцлох зохиолчоор  Д.Нацагдоржийн шагналт зохиолч  Доржзовдын Энхболдыг, онцлох номоор Японы төдийгүй  дэлхийн пост модерн уран зохиолын төлөөлөгч Мураками Харүкигийн  “1084” цуврал романыг нэрлэжээ.  Зохиолч, уншигч, захиалагч та бүхэн  доорхи мейл  хаягаар тус сэтгүүлийн газартай  харилцаж   болох аж.    Meil : uliral_zokhiolch@yahoo.com

 

Ижил төстэй номнууд (21)
1