Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Номын нэр: Эх үрийн судар
Зохиогч: Наранханд.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

«Эх Үрсийн Судар» хэмээх энэхүү бүтээл төрөх болсон түүх нь өөрөө хачин жигтэй. Өнөө цагийн хэн нэгэн эмч мэргэшилтэн үүнийг зохиосонгүй. Голчлон ардын болон домын аргуудын тухай түлхүү өгүүлсэн энэхүү судрыг бөөгийн ухаанд шамдан буй улаач нар тэртээх эрт амьдарч байсан Өвгүд, Эмгүдийн сүнснээс өртөөлөн сонирхуулж буй онцлогтой. Бидний улаачид «Монгол Товчион Түүхийн Тайлал», «Бөөгийн Товчион», «Монгол Домчийн судар» хэмээх судруудыг Онгодуудаас өртөөлөн гаргах зуур уригдан ирсэн Онгод маань бидэнд хэрхэн хямд төсөр, гар доорхи эдээр эрүүлжих вэ?, хэрхэн өвчнөөс урьдчилан сэргийлэх вэ? элдэв антибиотек эм, тариа үгүй тэр эртний цагт хэрхэн амьдраад эрүүл саруул аж төрөөд байсан тухайгаа хуучлаад, хүсвэл өөрсдөө шалгаад хийгээд үз хэмээн эрүүл мэндийн сургалт явуулсан юм.
Энэ үед миний дүү охин жирэмсэн бөгөөд маш их ажлын ачаалалтай учгаас тонус өгч өвдөөд, үзүүлтэл эмнэлэгт хэвтэхгүй бол болохгүй гэнээ гэсээр гэрт ирэхэд нь Онгодод үзүүллээ. Тэгтэл:
«Хэвтэх шаардлагагүй ээ. Маш хялбар аргаар энэ эмгэгээс гарч болно. Гагц чи бидний хэлснийг ёсчлон дагаж хийж чадна гэвэл хэрхэхийг зааж өгнө» гэж Онгод хэллээ. Тэрээр зөвшөөрсөн учраас «Талын Сондор» хэмээх хөдөө хээр байх шинэхэн тухт амралтын газар нууц товчио судраа хийхээр явахдаа нэгийг эмчилснээс олноор нь бас дагуулаад явъя гээд өргөөний улаачиддаа зар тавитал өөр бусад дөрвөн эх нэгдэн нийлэв.
Ингээд Онгод өдөр бүр энэ эхчүүдийг үзэн зөвлөгөө өгч, дасгал заан, идэх хоолыг тохируулан сувилсан билээ.
Дүү энэ сургалтанд суусаар дахин огт өвдсөнгүй байсаар хүүхдээ төрүүлэв. Тухайн үедээ би эдгээр жирэмсэн эхчүүдэд тэгтэл их ач холбогдол өгсөнгүй. Гэвч алив юм гэдэг үр дүн, цаг хугацаагаар л үнэн, худал нь илэрдэг ажээ. Сургалтанд явж байсан эхчүүд бүгд төрөхөд л тэдний бяцхан үрсээр эхчүүдийн сургалтандаа хэрхэн хандсан, үрдээ хэрхэн санаа тавьсан, Онгодын үгэнд хир орж ёсчлон биелүүлсэн үгүйг өнөөх бяцханууд батлан хэлсэн юм даа.
Хичээл зааж эхлэхдээ л миний үгэнд сайтар орж, зөв хийсэн бол гарсан хүүхэд чинь шөнө бүтэн нойртой хонуулна. Эрүүл чийрэг сайхан үрс байх ёстой гэж сануулж байсныг дуу нэгтэйгээр батлаад ирэхэд л би тэднийг хайхран анхаарч сонирхож эхлэв. Тойгны шөл ууж, дасгал сайтар хийсэн эхчүүд төрөхийн ямар нэг хүндрэл өгсөнгүй төрцгөөж, мэндэлсэн хүүхдүүдийн онцлог нь маш шөрмөстэй ёстой л Монгол хүүхдүүд байлаа.
Харин зөвлөгөөг алдаг оног хийж, сонирхол төдий болгосон залхуу эхчүүдийн хүүхдүүд өвчин ороомтгой, уйламтгай төрсөн юмдаа. Энэхүү зөвлөгөөг бид бичин тэмдэглэж авч явсан учраас бусад эхчүүдэд үнэхээр хэрэгтэй юм байна, санаа аваад хийгээд үзэхэд хортой биш хэмээгээд эдгээр өгч байсан зөвлөгөөнүүд, сонирхуулж ярьсан яриануудыг энэ сударт багтаалаа.
Мөн энэхүү Онгодын дасгалыг маш сайн суран, өөрийн найз нар болон бусдад заан дэлгэрүүлж, энэ зуур зайлшгүй гарч ирсэн асуудлуудыг цаашид Онгодуудаас асууж лавлан, сайтар тэмдэглэж мөн өөр бусдын Онгодоос ч асуун дэлгэрүүлэн энэхүү судрыг бүтээсэн Наранханддаа ихэд гялайн талархъя.
“Гэрлийн Өргөө”-нийхөнд хэлсэн үг сургаал, хийсэн
үйлээрээ танигдан алдаршиж “Их Биетэй Дээдэс” нэрээр хүндлэгдсэн өнөө цагийн Онгод сүнсний түүхээс өгүүлье.
“Монголын Нууц Товчоо”-ны тавдугаар бөлөгт “Нүцгэн Баарины Ширгээт өвгөн, Алаг Наяа хөвүүд лүгээ...” хэмээх дэс бий. Энэхүү ширгээт ӨвГүн нь өнөө цагтаа ирэн өөрийн эзэмшсэн мэргэшил, мэдлэг оюунаа өнөө цагийн бидэнд айлдан тайлбарлаж буй билээ. Тэрээр тухайн үедээ Монголын алдартай домч хүн байжээ. Олон орноор явсан их эрдэмтэй домч түүнийг “ШИРГЭЭТ” хэмээх цолоор нь батлана. “Ширгээт” цол нь дуудлагаар хувьсан өнөө цагт “Ширээт” болжээ. Одоо ч бид ямар хүнийг ширээт лам хэмээн нэрлэдэг билээ.
Тэрээр маш бадируун том биетэйг нь хоёр хүү нь байсаар байтал өвгөнөөрөө дуудуулсан тэрээр тарган бүдүүн ТарКүДай (Таргудай) ноёныг унагаж дээр нь сандайлж хитугайгаар (хутга) сүрдүүлж буй хэсэг нь тодлоно. Амьд ахуйдаа ч асар том биетэй эрүүл хүчтэй байсан энэ хүний Онгод нь бас их том учраас бидэн түүнийг” Их Биетэй Дээдэс” хэмээн бусад Онгодуудаас ялгадаг. Түүний улаач нь хүртэл их том биетэй, мөн эмч мэргэшилтэй хүн.
“Эх, Үрсийн Судар”–т юун сүнс сүлд, Онгод яриад унав хэмээн хайхах (гайхах) буй зэ. Гэвч тус судрын нүүрт буй бөөгийн хувцас хуягтай хүмүүний зураг ч энэхүү судар нь өөрсдөө бид зохион бичээгүй, өмнөх үеийн ӨвГүдийн Онгод сүнснүүд бидэнд хандан тэр хүнд хэцүү цагт, өөрсдөө гарын дор ахуйдаа байх эдээрээ л амьдрал ахуйгаа тэгшилдэг байсныг, ардын гэх аргаар хэрхэн үрсээ өсгөж асарч, бойжуулж байсан туршлага мэдлэгээсээ хэлж бичүүлснийг мутарлаж та бүхэнд өргөн барьж буй билээ.
Магадгүй та бүхний дунд бид өнөө цагтаа хөгжиж, соёлжоод төгс цэвэрхэн болсон байтал юун дээр үеийн хаа байсан XIII-р зууны бохир заваан юм яриад байна гэх хүмүүс ч байхыг үгүйсгэхгүй ээ.
Өмнө цаг үе ч гэлээ эхчүүд байтухай эрчүүд ч үрээ бойжуулж асарсаар асар их амьдралын туршлага, мэдлэгтэй болсон ажээ. Монголчууд хүнийг эмчлэхдээ дан ганц махан бие махбодыг эмчилдэггүй харин Сүнсэн бие, Махан бие,
Сэтгэл бие хэмээх гурван төлөвт цогцоор нь тооцож эмчилдэг байжээ.
Их Монгол улсыг байгуулахад цөөн хүн амтай ч дэлхийн талыг эзлэн дайтаж явсан энэ ард түмэн үр хүүхдээ хэдийд ямар цаг үе, одны нөлөөгөөр олж, хэрхэн бойжуулж, юу сургаж, хэрхэн эрүүл чанга биетэй болгохоо маш нарийн дэг жаяг, ухаанаар сэтгэж хийж чадсан учраас л эрүүл эхтэй, эрүүл эцэгтэй, эрүүл хүүхэд эрүүл орчинд өсөж байсан байна.
Тухайн цаг үеэр төсөөлөөд боддоо. Дайтаж тулахад одооныхон шиг нас явсангууд нь гүзээгээ чирчихсэн, залуучууд нь салхинд хийсэхээр туяхан, зээр шиг хөлтэй байсан бол тэр олон сая хүнтэй хот балгадуудыг хэрхэн эзлэж, тэр их хол газар хэрхэн морьтой давхиж чадах вэ?
Өвчний үүр болсон эмэгтэйчүүдтэй байсан бол эр нь дайнд явсан тэр цаг хугацаанд хэрхэн хүүхдээ өсгөж, малаа маллаж, ахуйгаа тэгшитгэж чадах вэ? Сульдаа эцэг эхээс сульдаа хүүхэд л төрнө биздээ. Тэгвэл яаж тэднийг асарч байв гээд асуудал их гарна. Иймээс энд өнгөрсөн баларсан үеийн соёлгүй бүдүүлгүүд хүүхдээ хэрхэн эрүүл болгохоо яаж мэдэхийн гэж тэнэглэх хэрэггүй.
Ухааныг нь байг гэхэд эрүүл бие, эрүүл хүүхэд гэдэг хамгаас чухал учгаас Онгодуудын ярьсан зөвлөмжөөс тэдний тухай өчүүхэн ч гэсэн мэдлэгтэй болж өнөө цагтай харьцуулна бизээ. Гэвч өнөө цагт бидний бяцхан нялх үрс маань бохир агаар амьсгалан, элдэв эм болон хорын харшилтай, шөнөдөө бүтэн нойртой хонуулахгүй уйлж, өвчлөн зовж байна.
Өвдсөн л бол багаас нь эм тариагаар бөмбөгдөж элгийг нь хордуулж, хүүхдээ салхилуулах хашаа ч олдохоо байж байгаа нь үнэн. Бидний хөгжил маань зарим талаараа хүүхдүүдийг хэтэрхий хордуулж, ирээдүйгээ сүйтгэж байна.
Хүүхдүүд бидний залгамж халаа, Монгол улсын маань ирээдүйн оршин суугчид шүү дээ. Тэд эрүүл байж Монгол улс үүрд байх болно. Иймээс ирээдүйн эцэг эх, ирээдүйн Монголын төлөө өнөөгийн бидэн өчүүхэн ч атухай хариуцлага хүлээн санаа тавьцгааж хувь хүн бүр, өрх гэр бүртээ эрүүл амьдралыг цогцлоож, эрүүл энх бяцхан үрсээ хайрлацгаая.
Аянгат УдГүн

Ижил төстэй номнууд (75)
1