Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Маршалын нууц товчоо II
Зохиогч: Төрбат.Д 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Нам гүмхэн хөх тал анир үгүйн алсад живсэн мэт чив чимээгүй. Тэнгэр хүсэл зоригийг тэтгэдэг агаад түүндээ бардан энэрэнгүй хандах тул анир гүм мэлтийнэ. Газар санаа бодлыг заяа болгож ургуулдагтаа омголон хийгээд амгаланг эрхэм болгох мэт нам гүм. Энэ газар, энэ орон дэлхийд халуун мөрөө үлдээсэн түм түмэн алдар суутан, авьяас билигтэн байх л даа. Хаан мэргэд тулгыг нь тулж, хатан сэцэд галыг нь асааж туургалан мандсан тусгаар тогтнол гэхэд бат бэх мэт ч эргээд санавал хэврэг төдийгүй эмзэг санж.

Энэ нандин үзэл бодол соёмбот хилийн багана босгосноор, соёмбот улаан хөх улаан улсын далбаа хийсгэсэн төдийд, соёмбот хасбуу тамга дарсан төдий бүтдэг бүрэн бүтэн болдог ажил биш бөлгөө.

Энэ гэгээн үзэл бодол наян настан өвгөд эмгэдээс эхлээд найман настан хөвгүүд охидын зүрх сэтгэлд соёмбот туг мэт намиран байж сая тусгаар тогтносон, Бүрэн эрхт бүх монгол улс гэж дуугарах ёстой санж.

Тусгаар тогтнол хэмээх нь туг, сүлд, тунхаг бичиг төдий бус эхнэрийн өвөрт байдаг эрх чөлөө, үрийн мишээлд шингэсэн ариун эрх, үүрдийн үүрд, үнэнчийн сүлд мэт байх амин нөхдийн тангарагт оршин байдаг аж.

Тусгаар тогтнол хэмээх нь өглөө наранд мөргөж, үдэш саранд залбирдаг Хүннү шаньюйн түүхээс улбаалаад өнөөдөр Чингис богдын зулай дээр гийж, Өгөөдэй хааны өвөр дээр мандаж, Гүюг сэцэн хааны тамганы бичээст шингэж, гүр их улсын эзэн заяаг нотолсон арслан бариулт мэт агуу улаан наран өдөр бүрийг тамгалж манддаг болой.

Тусгаар тогтнол хэмээх нь Бөртэ чоно эцэг мэт саран доор бүртэлзэж хийсэн тулгын хэдэн нөхөд тугийн эзэн болтлоо мандсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас эхлээд 1921, 1939, 1945 онд дийлж гарсан их төрийн алтан соёмбот далбаа эгнэгт тэгшхэн оршихын ерөөл юм.

Тусгаар тогтнол хэмээх нь улс орноо мандуулсан дээдсийн амиа ивж авчирсан есөн цагаан сүлд, цусаа урсган байж авч гарсан улаан хөх улаан улсын минь далбаа, түүндээ өглөө бүхэн сүүгээ өргөж хүүгээ даатгадаг, үдэш бүхэн зулаа мандаан залбирдаг Төрийн сүлд минь... юм.

Тусгаар тогтнол хэмээх нь газар шороо, гал голомт, гараг өдөр, амьсгалж байгаа агаар минь, амсаж байгаа ус минь, гишгэж байгаа газар шороо минь юм.

Атгахан элс нь ч аминаас үнэтэй байдгийг дээдэс минь, дээд үе минь амьдрал тэмцлээрээ, алга болсон амь насаараа нотолсон гэдэгт огтхон ч эргэлздэггүй.

Энэхүү номын зохиогч Монгол улсын төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Төрбат багшдаа, маршалын ганц захиасыг хэлж өгсөн минь энэхүү том бүтээлийн үүдийг нээж, өрхийг татах хувийг өчүүхэн шавь надад олгожээ.

Хорлоогийн Чойбалсан бидэнд “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэж, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” гэж захисан үгийг сануулахад номын багш ихэд баярлаж, өмнөх үгийг чи бич хэмээн тулгасан нь энэ билээ.

Тусгаар тогтнол бол багш шавь хоёрын дундах яриа төдийгүй хүн бүрийн хүсэл зориг шингэсэн судар, хөгшин хөвөөгүй бүгдийн амьдарч тэмцэж яваа өдөр хоног мөн гэх үндсэн ухагдахуун гэж боддог юм.

1992 онд Очирбатын ДАШБАЛБАР,

Нэгдүгээрт Үндэсний үзэл

Хоёрдугаарт Үндэсний Үзэл

Гуравдугаарт Үндэсний үзэл... гэж хэлжээ.

2014 онд Чимидийн САЙХАНБИЛЭГ,

Нэгдүгээрт Эдийн засаг

Хоёрдугаарт Эдийн засаг

Гуравдугаарт Эдийн засаг... гэж хэлжээ.

Багшийн нэгэнт нэрд гарч алдар хүндийг олсон “Тэнгэрийн соёрхол” арван хоёр боть романы шил даран туурвисан “Маршалын нууц товчоо” романыг мялаах үгийн цадиг нь

Нэгдүгээрт Тусгаар тогтнол

Хоёрдугаарт Тусгаар тогтнол

Гуравдугаарт Тусгаар тогтнол... байна.

Жамъянгийн МӨНХБАТ

2015 оны 01-р сарын 05

Билигт сайн өдөр

Сэрүүн сэлбийн билигт өргөөнөө

Ижил төстэй номнууд (273)
1