Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Өнгө өнгийн ишлэлүүд
Зохиогч: Ариунсанаа.Т 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Ямар нэг зүйлийн талаар хэн нэгний бодол санааг сонсмоор, зөвлөмөөр санагдах үедээ бид дэлхийд нэрээ дуурсгасан сод хүмүүсийн үзэл бодлыг сонсон, авах гээхийн ухаанаар хандах боломжтой бол юутай завшаантай байх билээ. Эрхэм уншигч таны гартаа барьж буй эл ном чухам тийм боломж танд олгож байна. “Өнгө Өнгийн Ишлэлүүд” хэмээх уг эмхэтгэлд дэлхийн сод хүмүүсийн хэлсэн үгс болон дэлхийн ард түмнүүдийн дунд ам дамжин хэлэгдсээр ирсэн ишлэл үгсийг орчуулан эмхэтгэлээ.

Амьдралын баяр хөөр, гуниг, бэрхшээл, өдөр тутмын ердийн явдлууд, онцгой учралууд, онгод, сэтгэл хөдлөл, хайр сэтгэл, урам зоригоос авахуулаад хувцас, хөгжилтэй явдал, хэрэглээ, дэлгүүр хоршоо, шинжлэх ухаан, техник технологи, улстөр, бизнес зэрэг олон өнгийн өргөн сэдэв агуулгыг хамарсан, олон янзын эх сурвалжтай, заримдаа хоорондоо зөрчилтэй, ёжтой егөөтэй, хурц олон ишлэлийг эл номоос та унших боломжтой.

Номыг ер нь нэг удаа уншаад өнгөрдөг ном, дахин дахин уншсан ч шинэлэг хэвээр байдаг ном гэж хоёр ангилж болдог. Зуун зууны суутнуудын оюун билгийн очийг агуулсан эл ном хоёр дахь ангилалд багтах нь лавтай гэж би гүнээ итгэж байна. Энэ номоос та онгодыг тань хөглөж, сэтгэлийг тань дулаацуулж, эрч хүч өгөх, чухам танд ус агаар мэт хэрэгтэй тэдгээр үгсийг олох аваас энэхүү ном маань зорилгоо биелүүлж байгаа нь тэр билээ.

Ижил төстэй номнууд (174)
1