Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: "САМСУНГ" компаний ерөнхий захирал И ГОН ХЫ-гийн удирдлагын ухаан болон амжилтын нууц
Зохиогч: Бат-Эрдэнэ.О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Бидний сайн мэдэх өнөөдрийн “Самсунг” компанийг анх И Бён Чол захирал 1938 оны 3-р сарын 1-ний өдөр 30000 воноор байгуулан хагас зууны дотор дэлхийн тэргүүлэх хэмжээний компани болгон өсгөж чадсан байна. Тэрээр  “Бизнес хийх нь миний улс орондоо амь биеэ зориулах арга” гэж хэлсэн байдаг. “Самсунг” компани БНСУ-ын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том компани бөгөөд И Бён Чол захирал бол дэлхийн бизнесийн түүхэнд нэрээ үлдээж чадсан шилдэг бизнесмэн юм. Мөн “Самсунг” компани томрон өнөөгийн байр сууринд хүрэхэд хамгийн том үүргийг гүйцэтгэсэн хүн бол И Бён Чол захирлын гурав дахь хүү И Гон Хы юм. Хэдийгээр И Бён Чол захирал компанийг үүсгэн байгуулсан ч өнөөгийн түвшинд хүргэхэд хамгийн их нөлөө үзүүлж компаниа удирдаж чадсан хүн бол И Гон Хы захирал юм. “Дэлхийн хэмжээний компанийг дараагийн үедээ үлдээх нь хамгийн дээд үнэ цэнэ зорилго минь юм” И Гон Хы

Энэхүү номонд өнөөгийн “Самсунг” компанийг бий болгосон И Гон Хы захирлын бизнесийн амжилт ололт, алдаа оноо, удирдлагын ухаан, амьдралыг үзэх үзэл, хувь хүний хөгжлийн талаар дурьдсан тул бүх насны хүмүүст оюуны үнэтэй хөрөнгө оруулалт болж чадна гэдэгт орчуулагч миний бие итгэл дүүрэн байгаа бөгөөд уншигч та бүхнийг энэхүү номноос их зүйлийг сурч өөрийн амьдрал, бизнесдээ хэрэгтэй зүйлсийг авч хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Ижил төстэй номнууд (47)
1