Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Анхбаярын ангийнхан
Зохиогч: Энхтөр.Б 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

“АНХБАЯРЫН АНГИЙНХАН” хэмээх бэсрэг тууж өгүүлж байна. “ЭВРИКА” хэмээн нойрноосоо сэрж буй Анхбаяр хүү “...Далайн уснаас цаас гаргаж авч чадлаа” хэмээн зүүдэлжээ. Тууж сонирхолтой эхэлж байгаа биз. Харин гутал тослогч хүүг одоохондоо нууц хэвээр үлдээе. Одоо цагийн суурийн газрын баячуулын охид хөвгүүдийн ааль араншин, амьдралын зуршлын зах зухыг уг номноос уншиж болно. Эрээн бараан амьдрал дундаас Энэрэл сувилагчийн хүнлэг сайхан сэтгэл, Өндөр өвөөгийн монгол хүний уламжлалт өвөрмөц ёс заншлыг заан мэдүүлж буй зэрэг нь хүүхэд залууст их тустайг товойлгон үзүүлжээ. 

Б.Энхтөрийн энэхүү тууж хүүхдүүдийг гэрэл гэгээтэй сайн сайхан зүйл уруу дуудсан дүрслэлээр дүүрэн аж. Аль ч үеийн хүүхдүүд нэг ангийнхан бие биеэ үл мартах дурсамжаар баян байдаг билээ. Энэ л жамаар, зохиолч өөрийн цаг үеийн хүүхдүүдийн амьдралыг гярхай ажиглаж өгүүлжээ. 

Таалал орших болтугай.

Ижил төстэй номнууд (273)
1