Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Цэцгэн титэм
Зохиогч: А.Пүрэвмаа 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2016
Хэл: Монгол
Нүүрний тоо: 168
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

А.Пүрэвмаагийн номыг уншихад өгөгдөл гэдэг үг л орж ирдэг. Тэрбээр хийж туурвихын үзэсгэлэнт жигүүртэй, тэмүүлэн гялалзаж буй өгөгдөл. Өмнөө гишгэснийг буртаглан будаж, байранд нь өөрөө байгаагүйдээ гутарч, үлгэр домог зохион үржихийн хүрдээр үсчүүлэн цацагч, өгөгдөл юмаа ухаараагүй нь цөөн бус хүйтэн үед. Өөрөө үл харагдан өрөөлийг давалгаалуулан доромжилж болдог хий үзэгдлийн мэт сонин эрин цагийн эмгэнэлийг хоржоонтойгоор бичихдээ өөрийгөө хүртэл эсрэг дүр болгож уншигчдыг эгдүүцүүлсэн арга ухаан сийлсэн нь зохиогч сэтгэлгээний хязгааргүй цар хүрээгээ хэчнээн хол явахаа илтгэжээ. Мэдрэхүйн үнэнийг булшилж мэдээллийн хоосонд даруулсан дэндүү хоосон он цаг. Энэ үеийн хатууг зохиолч бүсгүй туулснаа энгүүхэнээр дүрсэлсэн нь алсуураа олон эмэгтэйн нэр шар шуурганд хиртэж буйг сануулжээ. Тэрээр нүд унам төрж, бусдаас илүү алхсаныхаа хатуу шагналыг бас амссан. Пүрэвмаа туулсан хүнд хэцүүгээ хэн хүнд тоочоод явдаггүйг мэдэх үү?!! Болоод өнгөрсөн амаргүй бүгдийг хаанаа ч юм багтааж залгисаар явааг нь бас мэдэх үү?!! Багтарч л байгаа аливаа бүхэн хэмжээтэй юм чинь. Багтарсан зангирааг өс бус ухаарал болгон түмэнд цацаж байгаа тул тэр хүний ухаантан, үйлийн ариунтан. Өөрийн зовлонг өөртөө барьж, өөрөөрөө дуусгаж чадаж буй тэнхээтэн! Алдаа оноотой нэгэн “Хүн гэрэл”-ийг өөрөөсөө илүү бодсон охин тэнгэр. Болсон бүгдийг өчөөд бусдад ял зэм өгвөл дотор цэлийтэл онгойгоод инээмсэглэх мэт бодогдох үе байдаг. Өөрийг нь өвтгөсөн буруутантай орчлонд нэгэн цагт амьдармааргүй ч бодогдох үе байдаг. Алив таарсан бүгдэд хэлж тайлбарлаад, нүдүүлж буй өөрийгөө өмгөөлмөөр цөхрөх үе бас байдаг. Хүн бүхэн доогтой харж буй мэт санагдахад зүгээр л мөрөөрөө тонилмоор ч болох үе бий. Орчлонд болоогүй бүтээгүй бүхэн ганцхан буруутантай мэт хоолой зангирах энэ олон ахуйд оюун сэтгэлийн өндөр тавилан түших мөн бий. Тайлбарлавал, Ууч сэтгэл. Нинж сэтгэл үүсч, ууч сэтгэл бүгдийг багтаахад хүн өөрөө гэрэл болдог. Уучлаарай гэдэг үгийг зүрхэндээ ганцхан удаа сонсгохсон... Энэ түүний үг. Хамгийн их хүсч буй энэ үгээ тэр хэзээ ч сонсохгүй байж магад... Хүмүүн та хэн нэгнийг гомдоосон бол “Уучлаарай” хэмээн хэлж чадах зориг зүрхтэй байгаарай. Эс бөгөөс уучлал гэдэг үгийг хүлээсэн хүний дотор өөрийн эрхгүй ийм л болдог юм байна хэмээн бас л өөр дээрээ жишээлэн эсрэг дүрд эвлэгхэн хувирч таныг хөтлөх амьд ном. Үүнээс хүнд хүлээж байж ч болох. Өрөөлийн болчимгүйд энэ бүгдийг амталж яваа ч зовлон огт тоочсонгүй ээ тэр. Зүгээр л бүтээлээрээ ухаарлын шат сийлсээр айсуй... Энэ удаа тэрбээр уучлахын тухай бичсэн. Ер нь бүтээл бүхэн нь уучлан багтаахын цуврал ч гэмээр. Уучлах шат амаргүй ээ, амаргүй тэр шатаар уншигч та түүнтэй хамт дуустал нь өгсөөрэй. Өндөр дээр нь хамтдаа гарч ухааран тэврэлдээрэй! “Монгол тулгатны 100 эрхэм “ нэвтрүүлгийн санаачлагч, редактор Пүрэв-Очирын Анужин.  

Ижил төстэй номнууд (273)
1