Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Эрүүл мэнд, спорт
Номын нэр: КОБИ БРАЙАНТ: АВАРГА, БАХАРХАЛ, ДОМОГ
Зохиогч: Энхбаяр.На/орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 11000₮
Номын товч

NBA-гийн түүхэн дэх агуу тоглогчдийн нэг, “Лос Анжелес Лейкерс” багийн амьд домог Коби Брайантын тухай намтар ном. 2015-16 оны улирлыг дуусгаад зодог тайлсан “Хар Мамба”-гийн тухай сэтгүүлч К.Жеффрисийн ном болон бусад эх сурвалжаас сонирхолтой нийтлэл, ярилцлагыг орчуулан эмхэтгэж оруулсан.
Энэ номд Кобигийн 81 оноо болон 62 оноо авсан супер тоглолтынх нь талаарх өмнө нь хэвлэлд гарч байгаагүй нийтлэлүүд, Коби өөрийгөө хэн нэгний сайн найз болж чадахгүй гэж хэлсэн нь ямар учиртай болох, мөн мэдээж хувийн амьдрал эхнэр Ванессагийнх нь тухай, М.Жорданы тухай Кобигийн чин сэтгэлийн ярилцлага, хамтдаа NBA-гийн аварга болж байсан Ф.Жексон, Ш.О`Нил, Р.Фокс нар “Хар мамба”-гийн зан чанар, сул тал, тэмцэгч чанарын тухай илэн далангүй ярьсаныг нь бүлэг болгон оруулсан байгаа. Мөн 10 жилийн жаахан хүүг билгийн нүд гарган таньж чадсан Жерри Уэст болон Кобиг “Лейкерс”-т ирэх боломжийг хаах дөхсөн В.Дивацын талаар ч сонирхолтой нийтлэлийг ч уншиж болно.
Сагсан бөмбөг сонирхогчдийн маань номын санд заавал байх ёстой номын нэг.
11 бүлэг, 192 нүүр

Ижил төстэй номнууд (20)
1