Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Сурах бичиг, гарын авлага
Номын нэр: Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага
Зохиогч: Баярбаатар.Э 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Зээлийн шинжээчдэд зориулсан гарын авлага” ном нь МУ-д үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын зээлийн ажилбарын нийтлэг, ерөнхий процессыг тусгасан юм. Арилжааны  банк зээлийн эрсдэлийн удирдлагыг хангаж ажиллах хүрээнд анх зээл хүсэгчийг банкинд угтах, зээлийн өргөдөл хүлээж авахаас эхлээд зээлийн судалгаа, шинжилгээг боловсруулан дүгнэлт гаргах, зээл олгох, зээл олгосны дараах зээлийн хяналт, зээлийг буцаан төлүүлэх, зээлийг эрсдэлийн сангаас хаах хүртэлх ажилбаруудыг шат дараатайгаар тайлбарласан. Мөн банкны зээлийн тоон болон суурь шинжилгээг МУ-д үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн тайлан, мэдээллийн чанартай уялдуулан хэрхэн боловсруулж дүгнэлт гаргах талаар онцолж авч үзсэн. Түүнчлэн банкны үүсэл хөгжил болон МУ-н банкны системийн үүсэл хөгжил, орчин үеийн арилжааны банкуудын хөгжлийн хандлага зэргийг товчхон хүрээнд агуулсан юм. Орчин үеийн арилжааны банкууд харилцагчдад үйлчлэх үйлчилгээгээ боловсронгуй болгож хоорондын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлсээр байна. Тус нөхцөл байдлыг онцлон банкны ажилтны харилцагчдад үйлчлэх үйлчилгээний стандарт, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагчдад борлуулах, огтлолцоо худалдааг амжилттай гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, ёс зүй зэргийг нэгтгэн багтаасан юм. Тус гарын авлага нь банкны удирдлагаар суралцаж буй оюутнууд, арилжааны банкны зээлийн мэргэжилтэн болохоор анхлан бэлтгэгдэж буй ажилтнуудад зориулагдсан. Мөн банкны зээлийн ажилбар, банкны зээлийн шаардлага, шалгуурыг хэрхэн хангах талаар ойлголт авах шаардлагатай байгаа хувь хүн, байгууллагад хэрэгцээтэй байж болно.



Ижил төстэй номнууд (31)
1