Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Зүрхээн би чамд
Зохиогч: Билэгбаяр.З 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 6000₮
Номын товч

ЗӨНГИЙН ГЭРЭЛ

Нүгэлтэй нүдтэй орчлонгийн нүнжигт сэтгэлээ үйж ухаарлын учиг зангидах найрагч бүсгүйн сэтгэлийн гэгээ тунамал. “Зүрхээн би чамд” гэх гоо шүлгүүд сэрэхүйг минь гижигдлээ. Учир гэвэл урыг эрхэмлээгүй ч ухаарлыг билүүдэх торгон ирийг бүрдүүлсэнд оршино. Түүний шүлэгт

                        Авлаа гэхэд

                        Ах сэтгэл

                        Алдлаа гэхэд

                        Амь итгэл .., гэх нь дөрөвхөн мөр атал дүүрэн мэлтрэх зүрхний охь ажээ. Дуу алдахгүй байхын арга алга. Бүсгүй нандин, гоо сайхны сэрэл мэдрэмж бүл алтан аялгуугаар товшилж, үгсийн утга төгөлдөр цомнол зүрхний эхэд шургана. Энд л яруу найрагчийн сэтгэлгээний жин дарж живүүр адал шивүүр ухаан цогцолж олзуурхах бурханлиг сэтгэлийн хялуу тэмтэчин сэв тортоггүй гэрэлтэнэ. Ахиад нэг шүлэг хэлье.

                        Дэндүү их саналаа даа гэж

                        Дэвтэрт чинь зай үлдсэн гэж

                        Дэрэн дороос минь шивнэх бий гэхээс

                        Дэндүү их айх юм

Үнэний зараал дуучин бүсгүй үгийн илбэ шидэд шүтсэнгүй, уйлганасангүй, учирласан нь бодлын мянган шижим хөндөх дэндүү энгийн тайлал ажээ. Энгийн бүхнээс ертөнцийн гоо сайхныг эрж эрдэнэт үгийг хэлхэхэд орчлонгийн юмс үзэгдэл зөн билэг мэт тодорхой. Шүлэгчийн хувь заяа тэр бөлгөө. Үүнийг яруу тодорхой ялдам уянгалаг сийлсэн сийлбэр бадгууд Билэгбаярын шүлэгт олонтоо таарна. Дэн бараадаж эрвээхэй шатна

                        Дэр уйдаж нойр алсална

                        Дэлхий унтаж оддоо асаана

                        Дэвтэрт минь шинэ шүлэг зүүдэлнэ

гэх нь нөр их бодлын далайд сэлүүртэй, сэлүүргүй хөвж, живсэн алтан мөчийг алдвал насны харамсал цалиглах амин цагийг хэлхсэн зүрхний хагсал аялгуу зүүдний хаан амирлал мэт сонсдоно. Түүний шүлэгт ийнхүү гэгээн адрал, гэнэн санаашрал, баяр гуниг багтаж ядах нь дүүрэн бөгөөд орчлонгийн найранд аялах зөвхөн өөрийнх нь дуу хоолой энэ бөлгөө. Сэрэхүйн гижиг асаах зөн билэгт Билэгбаярын шүлгүүд таны сэтгэлийн мэлмийд тэнгэрийн элч болон морилох болтугай.

 

                                МЗЭ-н шагналт яруу найрагч Р.Батжаргал

 

                                

Ижил төстэй номнууд (119)
1