Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Таримал цэцгийн сүм
Зохиогч: Баттуяа. Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 15000₮
Номын товч

Сэтгүүлч Ц.Баттуяагийн үгүүллэгийн анхны түүвэр бөгөөд энэхүү номын шүүмжлэгчээр СУИС-ийн Урлаг судлал, утга зохиолын тэнхмийн эрхлэгч, доктор П.Батхуяг ажиллажээ.

Ц.Баттуяагийн “Таримал цэцгийн сүм” номын шүүмжээс...

 Андуураагүй бол  энэ цаг үе асар олон ганган чамин, өнгө алагласан “юмсаар” дүүрэн. Заримдаа тэр бүхэн нь сав ертөнцдөө багтахгүй чихцэлдээд байгаа мэт санагдах нь бий. Уран зохиол ч ялгаагүй эрин зууныхаа өнгийг дагаад хэтэрхий ч гэмээр олон төрөл, хэлбэр, урсгал чиглэл юу юу ч билээ. Овоо хэдэн жил онол номлол сонирхсон мунхаг би хүртэл дотор нь төөрч орхидог –ХОРВОО. Зарим үзэл номоор ийм  хөл толгойгүй болгосон нь бүтээгч бурхадын  буруу бөгөөд өчүүхэн хүмүүн бидэн ямар ч буруугүй мэт бодогдоно. Харин “бүтээгч бурхад” гэдэг нь  ердөө бидний өөрсдийн маань бүтээсэн оюун санааны хиймэл ДҮР байж болохыг үгүйсгэхгүй.

   Эдгээр оршил үгүүлбэрүүдээр залуу зохиолч Ц.Баттуяагийн бүтээсэн бүтээгч оюун санааны ертөнц рүү бүгдийг хандуулахыг эрмэлзсэн юм. Тиймээс “Таримал цэцгийн сүм” номын юу илүү чухал вэ? Одоохондоо хэн бүгдээс илүү өөрийгөө олох гэсэн, өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох гэсэн дур хүсэл. Энэ дур хүсэл түүнийг энэ номыг бүтээх хүчинд хөтөлсөн байна. Тэр хүчний  язгуурлаг чанар хаанаас эхлэлтэйг би хэлж мэдэхгүй ч ямар ч байсан суурь хандлагууд нь “суурь” сайтай байна. Нэг үгээр үгүүллэгүүдийнх нь бичлэгийн өнгө аяс тогтсон шинжтэй. Тогтсон гэдэг нь олон талаараа хэвшчихсэн байдалтай...

 

Ижил төстэй номнууд (272)
1