Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Дотоод алс
Зохиогч: Баттуяа. Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 20000₮
Номын товч

Бид нүдэнд харагдах зүйлсэд л илүү ач холбогдол өгч, өдөр ирэх тусам тэдгээрийг “үнэд оруулсаар” байна. Гэвч хамгаас үнэ цэнэтэй зүйлс нүднээс далд оршдогийг бид сайн мэднэ. Тиймээс ч би сэтгүүлзүйн өнөр бүлийн нэгэн гишүүн болох “эрх” өвөртөлсөн өдрөөсөө л эхлэн хэн бүхний “Дотоод алс”-д нэвтрэхийг эрмэлзсээр ирсэн билээ. Энэ утгаараа ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, П.Бадарч, төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар, Солонгосын алдарт жүжигчин Ан Жэ Мү, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр, “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Баяржаргал нарын тэргүүтэй урлагийн ертөнцөд од болон гялалзаж яваа 32 эрхэмтэй хийсэн ярилцлагаа эмхэтгэн “Дотоод алс” номынхоо тэргүүн ботийг дэвтэрлэлээ. Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дээрх эрхэмүүдээс гадна амьдран буй цаг үедээ өөрийн хүчирхэг ертөнцийг “тунхаглаж” яваа МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, олон улсын супер модель Б.Билгүйтэй, Зууны манлай романыг туурвигч Ч.Лодойдамбын ач охин, зохиолч Б.Буяндэлгэр зэрэг залуусын “дотоод алс”-ыг ч мөн энэхүү ботьдоо багтаасан болно.

Ижил төстэй номнууд (67)
1