Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Бүрхүүлд орсон хот II
Зохиогч: Стивен Кинг 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2011
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Стивен Кинг бол дэлхийн аймшгийн зохиолын Хаан билээ Унш. Яагаад гэвэл Түүний бараг бүх номоор дэлхийн шилдэг аймшгийн кинонууд бүтээгдсэн байдаг.

Унш. Яагаад гэвэл Хүмүүс дотроо мунхаг харанхуйг тээж, аймшигтай санаа бодол өвөрлөж, хамгийн хар муу сэтгэлийг агуулж явдаг боловч түүнийгээ таг нууж хэнд ч үл хэлнэ. Гэвч хүний дотоод сэтгэлрүү нэвтрэх давтагдашгүй мастер Стивен Кинг энэ бүхнийг номондоо нээн харуулдаг. Бусад хүмүүсийн хар санаа таньд бас байна уу?

Унш. Яагаад гэвэл Энэ ном таныг айлгах боловч та нүдээ салгаж чадахгүй уншина. Энэ ном таны жигшил зэвүүцлийг төрүүлэх боловч та энэ номонд хайртай болно. Яагаад гэвэл Стивен Кинг уншигч таны дотоод сэтгэлийн харанхуйг хайр найргүй, дээрэнгүй, улайран ухдаг юм.

Унш. Яагаад гэвэл Бидний хэн нь ч сэтгэл дотор байх айдсынхаа аймшигт хар ангалын ирмэг дээр зогсож байдаг өрөвдөлтэй хүн билээ. Сэтгэлрүүгээ чин сэтгэлээсээ хэзээ ч өнгийж харж чадахгүй. Яагаад гэвэл та өөрөө өөрөөсөө айдаг. Харин Агуу Стивен Кинг л таныг тийш харахад туслах болно.

"Аймшгийн хаан" Стивен Кингийн шинэ роман. АСАР ТОМ ГАЙ гэнэт дайрсан жижиг хотын шинэ түүх. Нэгэн удаа энэ жижиг хотыг бүх оршин суугчдынх нь хамт нүдэнд үл үзэгдэх нууцлаг Бүрхүүл хөмрөн дарав. Хэн ч Бүрхүүл дороос гарах юмуу орох аргагүй боллоо. Одоо энэ хотод юу болох вэ? Түүний оршин суугчид яах бол? Хэрэв хууль цааз ба шийтгэлийн айдас үгүй болох цагт хүн харгис араатан болон хувирахад хамгийн нимгэн хаалт үлддэг ажээ. Энэ хаалтыг хэн цөмлөн гарч, харин хэн хүн хэвээрээ үлдэх вэ? Та энэ хотод байсан бол Хүн хэвээрээ үлдэх үү, Араатан болох байсан уу?

Ижил төстэй номнууд (100)
1